Инженерчлэл-Эдийн засаг, менежментийн сургууль

Бизнесийн удирдлагын тэнхим


Нийт багш: 14

Оюутны тоо: 325

Төгсөгчдийн тоо: 261

Тэнхимийн үүх түүх Этүгэн их сургуультай нас чацуу гэхэд болно.Өөрөөр хэлбэл 2002 онд нягтлан бодох мэргэжлээр анхны элсэлтээ авсан нь сургуулийн төдийгүй тэнхимийн хувьдч үүсэл хөгжлийн эхлэл болжээ. Анхны анги ердөө 16 оюутантай байсан бол өдгөө тэнхимийн хүрээнд 5 мэргэжлээр 300 гаруй оюутан суралцаж байна.

Энэ хугацаанд тэнхим хоёр ч удаа өргөжин тэлжээ. 2009 онд Нийгмийн ухааны тэнхим нэртэйгээр 4 шинэ мэргэжлийн хүрээнд элсэлт авч эхэлсэн бөгөөд 2012 оноос Бизнесийн удирдлагын тэнхим гэсэн өнөөгийн бүтэц зохион байгуулалтад шилжжээ.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ

Этүгэн их сургуулиас сургалтын хөтөлбөрөө дотоод болон гадаадад магадлан итгэмжлүүлсэн анхдагч тэнхим юм. 2013 онд Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр Нягтлан бодох бүртгэлийн Бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжилжээ.

2014 онд мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөр АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн нь хөгжилтэй орнуудын дээд боловсролын сургалтын стандарттай ижил жишигт хүрснийг илтгэж буй юм. Ингэснээр төгсөгчдийн нийгэмд өрсөлдөх чадвар өндөр өсөж,улам баталгаажих болно.

ЛАБОРАТОРИ, КАБИНЕТ

Нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засагч мэргэжлийн оюутнууд иж бүрэн тоноглогдсон, WI-FI орчин бүхий компьютерийн лабораторид хичээллэж, олон улсын санхүүгийн бүртгэл, тайлангийн тусгай программ дээр ажилладаг аж.

Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн мэргэжлийнхэн хоол,үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тавилга,тоног төхөөрөмжөөр тоноглосон хичээлийн кабинетэд хичээллэдэг бөгөөд зуны дадлагын ажлыг сургуулийн харьяа Харзтай-амралтад хийдэг байна.

Нанзадын БАДАМСҮРЭН. Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан Шинэ оюутанд байхзайлшгүй зүйл: Тэмдэглэлийн дэвтэр Бичих дуртай мөнгөн дүн: Олон тэгтэй тоо Харамсал: Дан ганц хичээл гэлгүй сургууль, анги хамт олноос зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцож байгаагүй нь

“Нягтлан бодогч бол байгууллага доторх хамгийн гол хүн. Учир нь байгууллагыг эдийн засгийн хувьд оршин тогтнох эсэхийг тодорхойлж байдаг. Тиймээс нягтлан бодогч хүн нэн тэргүүнд шударга, дараа нь эмхцэгцтэй зан чанараар өөрийгөө гоёх ёстой.”

Инженерчлэлийн тэнхим


Нийт багш: 27

Оюутны тоо: 507

Төгсөгчдийн тоо: 152

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ

Тэнхим дотроо мэргэжлийн гурван зөвлөлтэй бөгөөд тэдгээр нь:

  • Компьютерийн программ хангамж
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Цахилгаан хангамжийн инженер

гэсэн мэргэжлийн зөвлөлүүд аж.

ЛАБОРАТОРИ, КАБИНЕТ

Програм хангамжийн оюутнууд өндөр хурдны интернэтэд холбогдсон, сүүлийн үеийн үзүүлэлт бүхий 36 болон 24 компьютер,проектороор тоноглогдсон 2 лабораторид хичээллэдэг.

Мөн Эмнэлгийн тоног төхөөрмжийн инженер мэргэжлээр суралцагчид Оюутны зохион бүтээх лабораторид инженерийн ур дүйтэй болох зохион бүтээх арга барилыг бие даан сурдаг.




Дашзэвэгийн СОДОВЖАМЦ. Програм хангамжийн 4-р курсийн оюутан. Програмист хүнд байх ёстой чадвар: Асуудлыг хялбарчилж, зөв дүгнэх Үргэлж авч явдаг зүйл: Нөүтбүүкгүй програмист бол багажгүй мужаантай адил юм Зөвлөгөө: Програмист хүн өөрөө өөрийгөө л хөгжүүлдэг. Тиймээс англи хэлээ сайжруул.

“Сургуульдаа зориулж хүний нөөцийн програм бичихэд хамгийн ихээр шантарсан. Замын дунд чадахгүй юм байна хэмээн өөрийгөө мохоож болихоор шийдэж байсан ч эцсийн шийдлийг олж чадсан. Одоо сургуулийн маань бүх ажилтны мэдээлэл миний хийсэн програм дотор бий.”

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.225.38.53

Өнөөдөр: 196

Энэ 7 хоногт: 4225

Сард: 16900

Нийт: 181881