Оюутны дотуур байр

4 оюутанд 1 ариун цэврийн өрөө. Европын их сургуулиудад үйлчилдэг эл стандарт Этүгэний дотуур байранд ч гэсэн хэрэгждэг.

250 ОЮУТНЫ ДОТУУР БАЙР 50 ГАРУЙ ХУВЬ НЬ 1-Р КУРСИЙНХЭН

Хичээлийн 2-р байрны 6-11-р давхарт Этүгэн их сургуулийн оюутны дотуур байр байрладаг. Дотуур байр давхар бүртээ хөргөгч, хөлдөөгч, хоол хүнс хадгалах шүүгээ, нийтийн гал тогоотой. Өрөөний жижиг томоос шалтгаалан нэг өрөөнд 2-8 оюутан амьдардаг

Мөн дотуур байрныхан 9-р давхарт тохижуулсан уншлагын танхимд үдэш хүртэл суунгаа хичээлээ давтаж болдог. Зарим завгүй өдөр хоёрдугаар байрнаасаа ч гаралгүйгээр лекцэнд суун, доторх дэлгүүрээс ойр зуурын зүйлээ худалдан авч, цайны газарт хооллож, мөн фитнесс клуб, спорт зааланд хичээллэхийн зэрэгцээ цахим номын санд орой хүртэл суух үе бий. Хүнтэй уулзахаас бусад шалтгаанаар гадуур гарах шаардлага бараг байдаггүй.

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.226.172.30

Өнөөдөр: 347

Энэ 7 хоногт: 2864

Сард: 11456

Нийт: 252991