2016 graduation ceremony

Этүгэн их сургуулийн 12 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн ёслол зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйцэн” хэмээх тэгш дүүрэн билигт сайн өдөр, аргын тооллоор 2016 оны 5 дугаар сарын 21-ны өдөр болж өнгөрлөө.

Энэ жил тус сургуулийг энэ жил Хүний их эмч мэргэжлээр 140, Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 47, Био-Анагаах судлаач мэргэжлээр 49, Эм зүйч мэргэжлээр 50, Сувилагч мэргэжлээр 118, Нягтлан бодогч мэргэжлээр 20, Татварын нягтлан бодогч мэргэжлээр 25, Менежмент, хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлээр 14, Компьютерийн программ хангамжийн инженер мэргэжлээр 4, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр 23, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр 17, Хүний нөөцийн менежер мэргэжлээр 17, нийт 524 оюутан төгслөө.

Энэ жилийн төгсөгчдийг Хүний их эмч мэргэжлээр төгсөгч Эрдэнэбатын Жаргалсайхан, Уламжлалт анагаах ухааны их эмчээр төгсөгч Лхамхүүгийн Хажидмаа, Био-анагаахын мэргэжлээр төгсөгч Энхжаргалын Сарнай, Эм зүйчээр мэргэжлээр төгсөгч Пүрэвдаваагийн Оюунцэцэг, Сувилагч мэргэжлээр төгсөгч Чойдоржийн Майдарсүрэн, Түдэвийн Цэнджав, Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөгч Батсуурийн Батгэрэл, Ганболдын Чимэддулам, Хүний нөөцийн менежмент мэргэжлээр төгсөгч Цогтбаатарын Дөлгөөн, Чойжилсүрэнгийн Мягмарсүрэн, Хоол үйлдвэрлэл, үйчилгээний менежмент мэргэжлээр төгсөгч Сүглэгмаагийн Чанцал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөгч Даваагийн Будхүү, Төрийн захиргааны удирлага мэргэжлээр төгсөгч Хандхүүгийн Баасанжаргал, Түвшинжаргалын Оюунчимэг нар сурлагын амжилтаараа бусдыгаа манлайлж байлаа.

Мөн энэ жилийн төгсөгчдийн дотор Сагсан бөмбөгийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, 2016 оны Оюутны лигийн хүрэл медальт, “Этүгэний ирвэсүүд” шигшээ багийн тамирчин Муратын Булбул, Мягмарсүрэнгийн Пүрэвсүрэн, Отгонбаатарын Отгончимэг, Ганзоригийн Мягмарсүрэн, Монгол улсын чөлөөт бөхийн улсын аваргын 11 удаагийн алтан медалт, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын 4-р байрын шагналт Мягмарсүрэнгийн Мэндсайхан, Нягтлан бодогчдийн улсын олимпиадын 4-р байрын шагналт Нямбуугийн Загиржав , Цогт-Очирын Сэрчмаа, Микробиологи-имунологийн олимпиадад 2 жил дараалан тэргүүн байр эзлэгч Био-Анагаахын мэргэжлээр төгсөгч Бат-Эрдэнэнийн Мягмаржав, Сургуулийн урлагийн наадамд 6 жил дараалан гоцлол дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн, “Universe best songs” наадмын 2016 оны шилдэг 12 оролцогчийн нэг Өсөхбаярын Солонго, Спорт бүжгийн улсын аварга Ганбаатарын Болд болон Этүгэн их сургуулийн Оюутны удирдагч Бямбарагчаагийн Нинжбадгар, Дугархүүгийн Баярбат, БНСУ-ын иргэн Уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгсөгч Им Кон Ху нарын олон алдартнууд төгслөө.

Цаг хугацаа алсрах тусам төрөлх сургууль тань төгсөгчид Та бүхний сэтгэл зүрхэнд улам тодорч, сургууль, багш нарынхаа өгсөн мэдлэг, чадварыг илүү мэдэрч, ажил хэрэгт хариуцлагатай , илүү ёс зүйтэй хандаж сурснаа мэдэж, Этүгэнээрээ бахархах болно. Энэ бол Та нарын өрсөлдөх чадварын гол давуу тал болж өгнө. Энэ бүгдийг ухаараад мэдрээд ирэхийн цагт сургуулийнхаа хатуухан дэг журамд баригдаж байсан мэт ахархан бодлууд мартагдаж Этүгэн их сургуульд суралцаж төгссөнөөрөө улам бүр бахархах сэтгэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэн минь Монгол хүн болж төрснөөрөө, Этүгэн их сургуульд сурч төгссөнөөрөө бахархаж, эх орноо, Монгол эх орноо сэргээн босгоход бодитой, жинтэй хувь нэмэрээ оруулж, түмэн олныхоо итгэлийг олж чадна.

Та бүхний алсын ирээдүй нь цэлмэг тэнгэр шиг саруулхан, амьдралын харгуй нь дардан зам шиг бартаагүй, ажил үйлс нь булгийн ус шиг оргилж, ундарч явахын өлзийтэй сайхан ерөөлийг сүүн цацалтай хамт өргөж байна.

































Хуудсыг боловсруулсан 0.0815 секунд

  • 11-27 Registration Note:
  • 08:41 Registration Note:
  • 10:02 Registration Note:
Registration Dates: Students who have been admitted need to register in person from 21-26 August 2015 at Building number two; Room

News