Захирлын мэндчилгээ

Ухаантай хүний шинж гурван зүйлээр илэрнэ

Анхных нь - бусад хүнд зөвлөдөг тэр зүйлээ өөрөө хийдэг.

Хоёр дахь нь - шударга бус алхам хэзээ ч хийдэггүй.

Гурав дахь нь - ойр орчныхоо хүмүүсийн сул талуудыг хүлцэн тэвчдэг.

- Лев Толстой

Боловсрол хэмээх урт аянд үлгэр шиг жаргалтай төгсгөл бий эсэхтухай хүүхдүүд надаас асуудаг. Тэгэх бүрийд нь би Этүгэний уриа үгболсон гурван үгийг хэлдэг. Тэр нь СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ, ИРЭЭДҮЙ юм.

Боловсрол хэмээх урт аянд үлгэр шиг жаргалтай төгсгөл бий эсэх тухай хүүхдүүд надаас асуудаг. Тэгэх бүрийд нь би Этүгэний уриа үг болсон гурван үгийг хэлдэг. Тэр нь СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ, ИРЭЭДҮЙ юм

Үнэндээ тэрхүү уртаас урт аянд эхлэл бий ч төгсгөл гэж үгүй. Сонсоход л халширмаар, бас цөхөрмөөр санагдах авч бүгд л энэ аянд хэзээ нэг өдөр морддог. Гэхдээ төгсгөл үгүй гээд хүссэн зүгтээ бэдрэхийг хэлэхгүй. Мөн хэзээ ч дуусахгүй аян гээд төөрч будилаад, бас уйтгартай аялал хэмээн урвайж гомдоллоод байж болохгүй. Тэгээд одоо яах вэ?

Энэ ээдрээтэй асуултын хариулт их энгийн. СЭТГЭ, ЗҮТГЭ тэгвэл чамд ИРЭЭДҮЙ ирнэ гэсэн утга учиртай аялал болно. Сэтгэл бол чамайг баяр жаргалтайгаар урагш алхуулах, нүүрэнд чинь инээмсэглэл тодруулах шидэт увдис юм. Өөрийн туулах замыг шударга бусаар дөтлөхгүй байхад тэр чамд туслах болно.

Харин зүтгэл бол урагш хөдөлгөгч хүч юм. Энэ аян хэчнээн бэрх, хэчнээн хүнд байсан ч ер шантралгүйгээр цааш үргэлжлүүлэхэд гагцхүү зүтгэл л чамд хүч өгөх болно. Гэхдээ ямар зогсоол руу хөвж яваагаа мэдэхгүй байгаа нөхцөлд бидний дарвуулд ямар ч салхи нэмэр болохгүй гэсэн мэргэн үгийг тунгааваас ирээдүй бол чиний хүрэх зогсоол юм.

Иймийн учир энэ гурван үг Этүгэн Их Сургуулийн өнөөг хүртэлх эрдэм мэдлэгийн амин сүнс байсаар ирсэн. Эрхэм дүү чамд ч гэсэн, энэ гурван үг боловсрол хэмээх урт аянд үүргэвчинд чинь зайлшгүй байх ёстой үнэт эрдэнэс юм шүү хэмээн сануулъя.

Төгсгөлгүй энэ аян эхэндээ хүнд бэрх байвч чиний асар их цаг хугацааг зарцуулан байж олж авсан эрдэм мэдлэг амьдралыг чинь улам баяр хөөртэй, утга учиртай, энгийн болгох болно гэдгийг аминчлан захья. Үнэндээ амьдрал гэдэг төгсгөлд нь хүрэх биш юм. Түүнийг баяр хөөртэйгөөр туулахад л оршдог билээ. Ингээд Этүгэн хэмээх эрдэм мэдлэгийн ертөнцөд тавтай морил.

Б.БАТСЭРЭЭДЭНЭ
Этүгэн Их Сургуулийн захирал,
Анагаах ухааны доктор (PhD), профессор

  • 2016-09-16 Элсэлт
  • 2016-06-30 Элсэлт
Төрийн захиргаа нягтлан бодох бүртгэлийн орой, эчнээ ангид нэмэлт элсэлт авч байна Утас:99903826

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.162.47.106

Өнөөдөр: 637

Энэ 7 хоногт: 3037

Сард: 12148

Нийт: 150532