Түүхэн замнал

Эхлэл

Этүгэний түүх 2001 оноос эхэлнэ

Энэ онд Боловсрол, соёл шинжлэх, ухааны сайдын 153 тоот тушаалаар Этүгэн коллежийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ хичээл сургалтаа тэр даруй эхэлсэнгүй. Бүтэн жилийн турш сургалтын бэлтгэлээ хангасны эцэст 2002 оны намар 36 оюутан 2 багштайгаар анхныхаа хичээлийн жилийг эхэлжээ.

МУИС-ийн 2-р байрны ард байрлах Мах, тосны конторын хоёр давхар хуучны барилгыг бүхлээр нь түрээслэн хичээлийн танхим болгон тохижуулав. Ийнхүү эхний жил нягтлан бодох, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн хоёр л ангитай байлаа.


Нийт оюутны тоон өсөлт


ӨРНӨЛ

Удаах жилүүдэд суралцагчдын тоо нэмэгдэж, сургуулийн байр ч томров. Хувийн хэвшлийн сургуулиудыг дэмжих төр засгийн дэмжлэгт түшиглэн, өөрсдийн бүхий л боломж, менежментэд тулгуурлан бэрхшээл, хүндрэлийг даван туулж 2009 он гэхэд 562 оюутантай 4460 м2 талбай бүхий хичээлийн байртай болж өргөжлөө.

Мөн ондоо магадлан итгэмжлэх шалгуур болзлыг хангаж Үндэсний магадлан итгэмжлэх зөвлөлийн 94 тоот гэрчилгээг гардан авав.

Жил ирэх тусам сургуулийн үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж байлаа. Тухайлбал, 2006 онд анхны төгсөлтөө хийж, 5 жилийн сургалтын бүхий л ажлаа нэгтгэн дүгнүүлж коллежоос дээд сургууль хэмээх статуст ахиж дэвшсэн юм.

Үүнд сургуулийн оюутан суралцагчид болон багш, ажилчид маш их урамшсан бөгөөд хоёрхон жилийн дараа суралцагчдын тоо 1145-д хүрэв. Энэ бол Этүгэн Их Сургуулийн хувьд амьдралын чухал үе шат болсон юм.

ЭДҮГЭЭ

Өнгөрсөн хугацаанд Этүгэн Их Сургуулийг 1679 суралцагч төгсжээ.

Хэдий төгсөгчдийн дийлэнх нь анагаахын чиглэлийн суралцагчид мөн боловч өдгөө анагаах, сувилахуй, бизнес, нягтлан бодох, төрийн захиргаа зэрэг 24 мэргэжлээр ирээдүйн боловсролтой иргэд Этүгэнд бэлтгэгдэж байна.

Тэд клиник лабораторид хүний биеийн нууцыг дурандаж, эмнэлгийн өрөөнүүдэд хүний мөн чанарын гүн дэх хүнлэг ёсыг нээхээр бусдыг асран сувилахуйд суралцаж байна. Ихийг сурч мэдэх эрмүүн хүсэлтэй тэд Этүгэний үнэт зүйлс юм. Хүн чанар, ёс зүй, харьцаа хандлага, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж бэлтгэгддэг, судалгаанд тулгуурласан их сургууль болж хөгжихийг Этүгэний эрдэмтэн багш нар зорьж байна

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.226.172.30

Өнөөдөр: 351

Энэ 7 хоногт: 2868

Сард: 11472

Нийт: 252995