Этүгэн бүрэн дунд сургууль

Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн, гадаад хэлний хосолсон, сагсан бөмбөгийн сургалттай Хүлэг ерөнхий боловсролын сургууль нь 2009 онд Этүгэн Их сургуулийн дэргэд байгуулагдсан бөгөөд үүсгэн санаачлагч нь Монгол Улсын Гавьяат Эдийн засагч, академич С.Нямзагд юм. Өдгөө Хүлэг дунд сургууль 300 хүртэлх сурагч хичээллэх боломжтой тохилог анги танхим,стандарт биеийн тамирын заал, чөлөөт уншлагын номын сан, цайны газар, өдөр өнжүүлэх бүлэг бүхий орчин үеийн цогц сургууль болоод байна.

СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ

  • Анги бүр 15-20 сурагчтай бөгөөд багш нарын 80% нь зэрэг цолтой.
  • 1-5-р ангид математик, англи хэл, хятад хэл, сагсан бөмбөг, хөдөлгөөнт аеробик,даам, IQ-ийн хичээлүүдээс сонгож, гүнзгийрүүлэн судалдаг.
  • 7-12-р ангид математик, физик, англихэл, хятад хэл, хими-биологи, сагсан бөмбөгийн хичээлүүдээс сонгон судлахын зэрэгцээ сурагчид ёс зүйн цогц сургалтад хамрагддаг.
  • Ахлах ангиас лицей сургуулийн статуст шилжиж, хичээлийг их сургуулийн зэрэгцолтой багш нар заадаг.
  • Бямба гараг бүрийг “Сурагчдын хөгжлийн өдөр” болгон мэргэжлийн багш нараар сонгон лекц, давтлага хичээл оруулдаг.
  • Хими, биологи, мэдээлэл зүй зэрэг хичээлүүд Этүгэн-1 хичээлийн байран дахь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн лабораториудад ордог.
  • Мөн сургуулийн босгыг анх удаа алхан орж буй бяцхан сурагчдадаа зориулан сургуулийн өмнөх бэлтгэл бүлэг хичээллүүлдэг билээ.

Мөнхбаатарын ТӨГӨЛДӨР. Сургууль: Хүлэг дунд сургууль, ахлах анги Хичээллэдэг спорт: Сагсан бөмбөг Өндөр: 187 см Нэг тоглолт дахь дээд оноо: 38 Амжилт: Азийн хүүхдийн наадамд “3-ын эсрэг 3” тэмцээнд хүрэл медаль Шигшээ баг: Этүгэн их сургуулийн Оюутны шигшээд тоглодог

“Би багаасаа мэргэжлийн дасгалжуулагчийн дор хичээллэсэн бол анхнаасаа сууриа зөв тавих байлаа.Магадгүй одоогийнхоосоо сайн тоглох байсан. Байрныхаа шийдэнд мундгаа харуулахаас илүү, багаасаа зөв техник эзэмших нь хамгийн чухал гэдгийг ойлгосон".


  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.225.38.53

Өнөөдөр: 209

Энэ 7 хоногт: 4238

Сард: 16952

Нийт: 181894