НОМЫН САН

НИЙТ НОМЫН 70% АНАГААХЫН НОМ

“Сайн ном унших нь аялахтай адил” хэмээх мэргэн үгбий. Хэрэв их сургуулийг эрдэм мэдлэгийн далайд хөвөхасар том хөлөг онгоц гэвэл түүний залуур нь номын сан юм. Тиймээс аливаа их сургуулийн зэрэг дэв, сургалтын чанарыг номын сангаар нь үнэлэх нь бий.

ТӨВ БАЙРНЫ НОМЫН САН

Хичээлийн 1-р байранд байрлах Этүгэн Их Сургуулийн төв номын санд өдөр бүр хөлөг онгоц дүүрэн оюутнууд аялалд гардаг. Дэлхийн томоохон их сургуулиудын адилаар номын хүртээмж, сонголт олон учир энд “ховор” ном гэж үгүй. 2014оны бүртгэлээр 18 мянган хэвлэмэл номтойгоос 81.2% нь монгол хэл, үлдсэн нь гадаад хэл дээрх ном ажээ. Гэхдээ энэ тоо жил бүр өсөн нэмэгддэг байна. 2014 онд гэхэд 15 сая төгрөгийн 1110 ном шинээр худалдан авчээ.

“Номын сан оюутнуудаар тасрахгүй. Өглөө 8 цагаас орой 7:30 хүртэл уншигчдаар дүүрэн байдаг” хэмээн номын сангийн эрхлэгч бахархалтайгаар хэлэв. 60 уншигчийн суудалтай хоёр ч танхимаас бүрдэх саруулхан номын санднам гүм суух оюутнууд хааяахан босоод чөлөөт уншлагын номын тавиураас ном сонгох нь бид бүгд өөрсдийн зорилготой гэдгийг илэрхийлэх шиг болов.

Нэр бичсэн энгэрийн тэмдэг, цагаан халаадаар уншигч оюутнууд ижилсжээ. Энэ бол Этүгэний номын сан дахь тогтсон соёл юм. Мөн үүдэн дэх хувцасны шүүгээнд цүнх,гар утас, гадуур хувцсаа үлдээгээд орох тул номын санд гагцл нам гүм ноёлох мэт аниргүй байх аж. Тэгсэн атлаа дүүрэн уншигчтай.

ЦАХИМ УНШЛАГЫН ТАНХИМ

Этүгэний гол цөм болсон “анагаахын оюутнууд”-ын дунд ном уншихтай холбоотой бичигдээгүй гаргалгаа байдаг.Тэр нь унших тусам улам мэргэшнэ гэсэн үг аж. Тиймээс чанагаахын оюутнууд их сургуулийн он жилүүдийг ширээний ард ном уншин өнгөрөөх нь бий. Мөн шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүйн тулд дэлхийн томоохон их сургууль, судалгааны байгууллагуудын хуучраагүй сэтгүүлүүдийг цаг алдалгүй унших хэрэгтэй болдог.

Энэ шаардлагын үүднээс Этүгэн их сургуулийн хичээлийн 2-р байранд Цахим уншлагын танхим нээжээ.700 м2 талбай бүхий 250 уншигчийн суудалтай тус саруулхан танхимд албан ёсны зөвшөөрөлтэй цахим номын сангийн холбоосоор дамжуулан эрдэм мэдлэгийн далайн хаа ч хүрч болно. Хөлгийн залуур оюутан бүрийн гарт, гагц хаа хүрэхийг тэд л шийднэ.



  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.225.38.53

Өнөөдөр: 207

Энэ 7 хоногт: 4236

Сард: 16944

Нийт: 181892