Төгсөлтийн дараах сургалт

Нийт суралцагчдын тоо 179

“Эрдэм Шинжилгээ, Докторантур Магистрантурын Төв” (ЭШДМТ) нь тус сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах үүрэгтэй.

ДОКТОРЫН СУРГАЛТ

Докторын сургалтын гол зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж, сургалт эрдэм шинжилгээ болон эмнэлэг үйлчилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг,чадвартай хүмүүсийг элсүүлэн тодорхой сэдвээр судалгааны ажил хийлгэж, судлаач болгон төлөвшүүлэхэд оршино.

МАГИСТРЫН СУРГАЛТ

Магистрын сургалтын гол зорилго нь бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлэн судалгааны аргазүй эзэмшүүлж, шинжлэх ухааны болон нарийн мэргэжлийн тодорхой чиглэлээр гүнзгийрч, мэргэшүүлэхэд оршино. Магистрын зэрэгтэй төгсөгч нь бие даан судалгаа шинжилгээний ажил хийх, гадаад, дотоодын эх сурвалжуудаас материал цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшиж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, шүүмжлэх, дүгнэх чадвартай болсон байна.

Даваагийн ГАН-ОЧИР Зэрэг: Сувилахуйн ухааны магистр Одоо эрхэлж буй ажил: МҮХАТ-ын Эрүүл мэндийн ажилтан Зэрэг хамгаалсан он: 2012 Дипломын ажлын сэдэв: Өрхийн эрүүл мэндийн төвөөс ахмад настанд үзүүлж буй сувилахуйн тусламжийг боловсронгуй болгох асуудалд Судалгаа: Жил гаруй хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр судалгааны сэдвийн дагуу ажилласан Гол дүгнэлт: Тухайн ахмад настанд ямар бэрхшээл байна, түүнд тохирсон сувилахуйн тусламжийг үзүүлэх

Эмч байхын бахархал: Би 1990 онд Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч мэргэжлээр төгсөж, хөдөөгийн бөглүү сууринд бригадын бага эмчээр ажлын гараагаа эхлэсэн. Хүн бүр л “Эмч ээ” хэмээн хүндэтгэнэ. Энэ хугацаанд би нэг л зүйлийг ухаарсан. Үхлийн өмнө нүүр тулсан хүнд өвчтэй хүн гагц эмч хүн рүү л “авралын харцаар” хардаг юм.

  • 2016-09-16 Элсэлт
  • 2016-06-30 Элсэлт
Төрийн захиргаа нягтлан бодох бүртгэлийн орой, эчнээ ангид нэмэлт элсэлт авч байна Утас:99903826

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.162.47.106

Өнөөдөр: 668

Энэ 7 хоногт: 3068

Сард: 12272

Нийт: 150563