Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

ДЭЛХИЙН 7 ТЭРБУМ ХҮНИЙ 70 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ. ХАРИН СТАТИСТИКЧДЫН БАРАГЦААЛСНААР ӨДГӨӨ ДЭЛХИЙ ДЭЭР 17-20 МЯНГАН ТӨРЛИЙН МЭРГЭШИЛ БАЙДАГ.






Этүгэн Их сургуулийн дэргэдэх Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв (МСҮТ) 2014 онд анхны элсэлтээ авчээ. Хичээлийн эхний жилд туслах сувилагч, тогооч гэсэн хоёр мэргэжлээр нийт 54 суралцагч элсэн суралцаж байна.

Чадварлаг мэргэжилтэн бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд онцгойлон анхаарч, мэргэжлийн чадварлаг багш, шилдэг хөтөлбөр, сургалтын стандарт бүхий дадлагын орчин, анги танхимыг бүрдүүлсэн нь сургалтын гол давуу талболдог аж.

Суралцах хугацаандаа амжилт үзүүлсэн суралцагчид “Этүгэн” их сургуульд үргэлжлүүлэн суралцаж мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжтой.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Ажил олгогч нарын судалгаанд үндэслэн Монгол Улсад эрэлттэй байгаа нийт 8 мэргэжлээр сургалт явуулахад бэлэн болжээ. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн дадлагын орчин, техник, тоног төхөөрөмж бүхий лаборатори, анги танхимд сургалтыг явуулдаг бөгөөд суралцагчдыг таатай орчинд суралцах нөхцөлөөр бүрэн хангасан.

Сургалтын чиглэл бүрт тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн багш нар хичээл заах ба суралцагчдын мэдлэгийн цар хүрээг тэлэх, олон талын мэдлэг эзэмшүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд анхаарч орчин үетэй нийцсэн сургалтын арга барилыг ашиглаж байна.

Зөвхөн сургалтын заах арга, ур чадварт нөлөөлөхөөс гадна хувь хүний ёс зүй, зөв харьцаа хандлага, төлөвшил хүмүүжилд чиглэсэн олон талын сургалт, арга хэмжээнд суралцагчдаа хамруулж сайн хүн, сайн мэргэжилтэн бэлтгэхэд ач холбогдол өгч байна.

Даваасүрэнгийн ХАНГАЙЦЭЦЭГ Нас: 28 Суралцаж буй мэргэжил: МСҮТ, Туслах сувилагч Одоо эрхэлжбуй ажил: Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн лавлагаа мэдээллийн ажилтан Сувилагч хүнд байх занчанар: : Үнэн сэтгэлээсээ сайхан харилцах

“Би анагаахын мэргэжилтэй биш ч 4 жил эмнэлэгт ажиллаж байна. Гэхдээ яг эмч, сувилагч биш л дээ. Миний гол үүрэг бол орж, гарч буй хүмүүст зөвлөгөө өгөх юм. Тэгэх явцдаа сувилагч байхын сайхныг таньж мэдсэн.Тиймээс л ирээдүйгээ цагаан халаадтай сувилагчаар төсөөлж, дахин суралцаж эхэлсэн. Зориглож л чадвалцаг хугацаа хэзээ ч оройтдоггүй.”

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.225.38.53

Өнөөдөр: 193

Энэ 7 хоногт: 4222

Сард: 16888

Нийт: 181878