ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД 800 ОНОО АВАХ ЗАРИМ НЭГ НУУЦААС

Та бүхэнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нэг нууцаас дэлгэж байна.

1. ЭЕШ-д ихэнхи хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйл бол сандрал.

Хэрэв та тэр их айдас, сандралаа намдааж чадахгүй бол та мэддэг зүйлээс ч мэдэхээ болидог. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Жишээ нь л гэхэд танд өөрсдийн сургууль дээр болдог улсын шалгалтууд өгч байх яг тэр мөчид үнэхээр хүнд хэцүү бодлого шалгалтанд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан уу? Харин шалгалт дууссаны дараа та тус шалгалтанд ирж байсан бодлогуудаа хараад үнэхээр энгийн, инээд хүрмээр хялбар зүйл байсан болохыг нь сая л мэддэг. Энэ бол айж, сандарсан хүн шалгалтын үед нэмж, хасах үйлдэлээ ч мартахаар тийм их аюулт зүйл. Иймээс та сандрахгүй байхын тулд одооноос өөрийгөө тайвшруулж, эцэг эх, багш, найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрөөсөө олон удаа ЭЕШ өгч байна гэж бодоод шалгалт авч байх хэрэгтэй. Мөн ЭЕШ өгч байх яг тэр мөчид аль болох анхаарлаа төвлөрүүлж дотоод сэтгэлээ удирдаж хянаж сурах хэрэгтэй.

2. Өөрийгөө хэт их ядаргаанд оруулах хэрэггүй.

Та ЭЕШ-д бэлдсэн ч бай, үгүй ч бай шалгалтын урд өдөр заавал толгойгоо амраах хэрэгтэй. Тэртээ тэргүй танд бүтэн жил бэлдэх хугацаа хангалттай байсан. Харин ганц өдрийг та зүгээр л ном, дэвтэр харалгүй өнгөрөө. Шалгалтын урд өдөр та аль болох гадагшаа гарахгүй, толгой ажиллуулах төрөл бүрийн юм бодолгүй сайхан хэвтэж амрах хэрэгтэй. Харин шалгалтын өглөө чухал гэсэн хэдхэн томъёогоо хальт харж сэргээж болно. Өөрөөр хэлбэл таны толгой хэт их ачаалж ядаргаанд орсон тул та нэг өдрийн өнмө сайн амраахгүй бол толгой хэт их ачаалласны улмаас шалгалын үеэр мэддэг зүйлээ ч мэдэхгүй болдог нь мөн л шинжлэх ухаанаар батлагдсан зүйл билээ.

3. Бусдын худал хуурмаг үгэнд бүү итгэ.

Жилийн жилд л тохиолддог нэг зүйл бол хүүхдүүдийн дунд тархдаг хэд хэдэн сөрөг мэдээлэл юм. Жишээ нь ЭЕШ-ын сорилын хариу задарсан, түлхүүрийг нь нууцаар худалдаж байгаа гэх мэт. Үүнийг сонссон хэн бүрийн урам нь хугарч, эрч хүч нь буурдаг асар муу нөлөөтэй байдаг. Гэвч ЭЕШ-ийн түүхэнд нэг ч удаа шалгалтын материалын нууцлал алдагдаж байгаагүй билээ. Мөн үүнээс гадна зарим нэг сургалтын төвүүд болон хувь хүмүүс хүссэн сургуульдаа орох урилга, эрх олгох гэх мэт боломжгүй амлалтууд нийтэд тараадаг. Энэ нь мөн таны сэтгэл зүйд нөлөөлж улмаар ЭЕШ-д бэлтгэхэд бага ч болов саад учруулдаг. Энэ мэтчилэн бусдын худал хуурмаг үгэнд авталгүй зөвхөн өөрийн хүчээр та ЭЕШ-д амжилт үзүүлэх боломжтой.

4. Өмнө нь үзэж байсан сэдвүүдээ эргэж сайн харах хэрэгтэй.

Үүний тулд та 5-р ангиас хойшхи бүх хичээлийн дэвтрүүдээ эргэж харах хэрэгтэй. Мөн 5-12-р ангийн сургалтын материалын бодлогуудаас сайн бодох хэрэгтэй. Учир нь ЭЕШ нь 5-11-р ангид үздэг бүх сэдвийг хамруулсан байдаг. Үүнийг та өнгөрсөн жилүүдэд ирж байсан тестүүдээс харж болно. Жишээ нь: 2010 оны математикийн A хувилбарын эхний бодлого нь -3-(5-3*4)+2-5=? гэсэн 3 онооны асуулт байсан. Энэ мэтчилэн жил бүрийн ЭЕШ-ийн тестийн эхний хэдэн бодлого нь 5, 6, 7-р ангийн хичээлүүд байдаг. Гэсэн хэдий ч хүүхдүүд өмнөх жилүүдийн зарим нэг сэдэвээ мартсан байдаг, зарим нэг нь тухайн үедээ ойлгоогүй өнгөрсөн байдаг бол зарим нэг нь тэр үед нь хичээлээ тасалсан гэх мэт олон шалтгааны улмаас 5-10-р ангийн хичээлүүдээс ЭЕШ-д ирсэн үед алдах тохиолдол их байдаг. Гэвч та бүхэн 5-10-р ангийн хичээлүүдээ сэргээх гэхлээр харж үзэх матераил байхгүй, сургалтын төвүүдэд суралцаад мэдэе гэхлээр 5-10-р агийн хичээлүүдийн сэргээлгүй шууд тестүүдтэй ажилладаг, сургуулийн багшаасаа асуух гэхлээр 5-10-р агийн хичээлүүдийн гол гол сэдвүүдээс заагаад өгдөг багш олддоггүй, мөн зарим сургуульд нь ЭЕШ-д ирдэг зарим нэг чухал сэдвүүдийг математикийн багш нь оролгүй өнгөрөөдгөөс гадна бодлогыг хялбар бодох аргууд, хариунаас нь хурдан бодох аргуудаас заадаггүй зэрэг олон бэрхшээл сурагчдад тулгардаг.

5. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн тестүүд болон бусад тестүүдтэй ажиллах

Зарим нэг багш нарын яриагаар бол энэ жилдээ БҮТ-ээс 10000 тестээ гаргахгүй. Харин энэ жилийн ЭЕШ-ийн 80 орчим хувь нь өнгөрсөн жилүүдэд буюу 2006-2017 оны ЭЕШ-ийн бодлогуудад тулгуурлан зохиогдоно гэж ярилцаж байгаа. Эдгээрээс 80 хувиаа байг гэхэд нийлээдгүй хэсэг нь орж ирэх магдлал өндөртэй байдаг. Иймээс та өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн тестүүдтэй ажиллахдаа МУИС-ийн цэнхэр ном болон бусад тестийн номуудаас ЭЕШ-д ирж байсан бодлогуудын ерөнхий агуулгатай холбоотой бодлогуудаас сайн бодох хэрэгтэй юм.

6.Тестийг хариунаас нь түргэн хугацаанд зөв бодох арга барилд суралцах

ЭЕШ дээр тухайн бодлогыг огт бодож чаддаггүй, мэддэггүй эсвэл бодолт болон томъёогоо мартсан тохиолдолд хариунаас нь зөв хариуг нь гаргадаг олон арван аргуудаас ашиглах нь зүйтэй байдаг. Тестүүдийг хариунаас нь түргэн бодох аргуудыг та бүрэн эзэмшсэн тохиолдолд таны ЭЕШ-д авах оноо 3-4 дахин өсөх боломжтой байдаг.

7. ЭЕШ-д бэлтгэж байгаа бол бэлдсэн шиг бэлдэх хэрэгтэй.

Таны цаг хором бүр үнэтэй гэдгииг анхаарах хэрэгтэй. Учир нь яг одоо ч гэсэн таны өрсөлдөгчид гэртээ суугаад бэлтгэлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл "Хэрэв та урагшаа нэг алхахгүй бол бусдаасаа нэг алхамаар ухрах болно" гэсэн үгийг үргэлж сана.

Залуусаа яг одооноос бүх цаг заваа зөвхөн ЭЕШ-даа л зориул ... Цаана чинь цаг хугацаа явсаар л байна ...

Эх сурвалж: http://edu.tsahim.mn

#Этүгэний_төгсөгчдийн_ажил_эрхлэлтийн_түвшин_хамгийн_өндөр (91%) 


Хуудсыг боловсруулсан 1.0695 секунд