СПОРТ ЦОГЦОЛБОР

Авьяастай тоглогч агуу хэмээгдэхэд гурван зүйл гүүр болдог.Тэр нь стандарт талбай, сайн дасгалжуулагч, шаргуу зүтгэл.Тэгвэл эд бүгдийн уулзвар цэг нь Этүгэний спорт цогцолбор юм.

ОЛИМПИЙН СТАНДАРТ ТАЛБАЙ

Өндөр 3.05 метр. Урт 28 метр, өргөн 15 метр.ЭНЭ БОЛ ОЛИМПИЙН НААДАМД МӨРДӨГДДӨГ СТАНДАРТ ХЭМЖЭЭ. Этүгэний сагсан бөмбөгийн талбай яг ийм хэмжээтэйгээс гадна 3 давхар жийргэвч резин бүхий шалтайгаараа онцлог.Ингэснээр тоглогчдын бэртэл гэмтэл авах магадлал багасдаг байна.

ШАРГУУ ЗҮТГЭЛ

Өдөр бүр талбай дээр 200 орчим хүн хичээллэдгээс арван настай анх удаа бөмбөг шидэж буй сурагчаас авхуулаад Дээд лигийн мэргэжлийн тамирчид хүртэл бий. Тэднийг нэгтгэдэг зүйл нь шаргуу зүтгэл, тэвчээр, хүсэл зориг аж. “Бэлтгэл сургуулилт цаг барихаас эхэлдэг. Хэрэв хэн нэг нь ирэхгүй бол бусад нь түүнийг иртэл хүлээнэ. Ингэснээр дараа хэн ч хоцордоггүй” хэмээн О.Баярцогт багш нэг баг байхын ач холбогдлыг тайлбарлав.

Мөнхбаярын МӨНХЦОГ. Суралцаж буй мэргэжил: Татвар, нягтлан бодох бүртгэл Этүгэн Ирвэсүүд: Хүчний довтлогч, хамгаалагч Нэг тоглолтод авсан дээд оноо: 22

Домогт тоглогч Ларри Бөрд өсвөр насны хөвгүүн байхдаа өдөр бүрийг талбай дээр өнгөрөөдөг байсан гэдэг.Тэрээр зөв тоглож сурахгүй л бол харихгүй гэсэн хатуухан зорилго өөртөө тавьжээ. Тэгвэл Этүгэний талбайдээр яг л түүн шиг хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд өдөржин бэлтгэл хийдэг гэдэгт би эргэлздэггүй.

  • 2016-09-16 Элсэлт
  • 2016-06-30 Элсэлт
Төрийн захиргаа нягтлан бодох бүртгэлийн орой, эчнээ ангид нэмэлт элсэлт авч байна Утас:99903826

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.162.47.106

Өнөөдөр: 662

Энэ 7 хоногт: 3062

Сард: 12248

Нийт: 150557