Сувилахуйн сургууль

Сувилахуйн тэнхим


Нийт багш: 31

Оюутны тоо: 640

Төгсөгчдийн тоо: 700


Сувилахуйн тэнхим 2002 оноос сувилагч мэргэжлээр бакалаврын боловсрол олгож эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд сувилахуйн бакалаврын ангийн 7 төгсөлт, шаталсан бакалаврын 9 төгсөлт хийж нийтдээ 700 гаруй сувилагч мэргэжилтэн бэлтгэсэн байна.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ

Тэнхимийн багш нарын бахархал бол төгсөгчид юм. Учир нь Этүгэнийг сувилахуйн мэргэжлээр төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагддаг байна. “Этүгэнийг төгссөн сувилагч ажилд авна”гэсэн ажлын байрны зар олонтоо гардгийг тахарсан эсхүл сонссон байж магадгүй. Заримдаа багш нарт “Танай сургуулийг төгссөн сувилагчажилд авмаар байна” хэмээн аминчлан захидагаж. Тиймээс ч улсын болон хувийн, цаашлаад хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд Этүгэний төгсөгч нар эрүүл мэндийн манаанд зогсож байгаа гэдэгт та итгэж болно.

КАБИНЕТ, ЛАБОРАТОРИ

Хичээл болгон онцлогоосоо хамааран бүрэн тоноглогдсон лаборатори, кабинетүүдэд хичээллэдэг. Тухайлбал, Ерөнхий сувилахуйн болон ур чадварын кабинетэд оюутнууд сувилагч болж гараад яг юуг хийж чаддаг болохыг нэг бүрчлэн зааж, тэнхимийн туршлагатай багш нар оюутан нэг бүртэй тулж ажиллан гардан үйлдлүүдийг хийлгэж сургадаг. Түүнчлэн оюутнууд улсын I, II, III шатлалын болон дүүргийн эмнэлгүүдэд дадлага хийдэг.

Сувилахуйн сургалтын бас нэг онцлог нь оюутнуудаа сайн хүн болгоход чиглэгдсэн байдаг ба үүнд тэнхимийн бүх багш хичээнгүйлэн анхаардаг аж.

Батсайханы БАТЗАЯА. Сувилахуйн 3-р курсийн оюутан. Сувилагч гэдэг бол: Сайн хүн. Яг л эх хүн шиг. Оюутнуудын мэргэжлээ буруу сонгодог шалтгаан: Бусдын дүгнэлтээр дэврүүн төсөөлөлд хөтлөгдөх Зөвлөгөө: : Өөрийгөө сонс. Дараа нь мэргэжлээ судал.

“Сувилагч хүн сэтгэлзүйч шиг өвчтөнөө сонсож, багш хүн шиг ирээдүйд хэрхэх ёстойг чиглүүлж, судлаачшиг зөв зүйтэй зөвлөгөө өгч, эмч хүн шиг итгэл найдвар нь болж, эцэст нь ээж хүн шиг энэрэнгүйгээр, чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байх ёстой.”

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.162.218.214

Өнөөдөр: 230

Энэ 7 хоногт: 4446

Сард: 17784

Нийт: 203407