"ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" бүртгэл эхэллээ.

Этүгэн их сургууль, Старт-ап Маркетинг Спэйс төвөөс хамтран хэрэгжүүлж буй "ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" хөтөлбөрийн оюутан залуусын гарааны бизнесийг дэмжих 4-р сарын элсэлтийн бүртгэл эхэлж байна. Хичээлийнхээ хажуугаар өөрийн бизнестэй болох боломжийг оюутан танд олгож байна.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс.
1. Этүгэн их сургуулийн оюутан байх.
2. Багаараа оролцох / 5 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байх/
3. Шинэлэг бизнес санаатай байх.

Шалгаруулалт.
1-р үе шат: Бүртгүүлсэн багуудаас 10 багийг сонгож 5 хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулах
2-р үе шат: 10 багаас шилдэг 3 төслийг шалгаруулж 2 сая хүртэлх төгрөгийн гарааны санхүүжилт олгох
3-р үе шат: Шалгарсан 3 баг тус бүр 1 сарын хугацаатай бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, төслөө бодит болгох

Хэрхэн бүртгүүлэх вэ?
1. Доорх линкээр орж бүртгэлийн хуудас татна уу.
https://drive.google.com/…/1WOJpPqVDFhtFewmTKTAqJYUKg2…/view

2. Бүртгэлийн хуудсаа бөглөөд https://www.facebook.com/etugen.entrepreneur/ пэйж хуудсаар болон entrepreneur@etugen.edu.mn хаягаар илгээх, мөн өөрийн биеэр
1. Хичээлийн I байр: Сургалтын алба Г.Мөнхтөр
2. Хичээлийн II байр: Сувилахуйн тэнхим Н.Нарантуяа
3. Хичээлийн III байр: Инженерчлэлийн тэнхим Л.Нямхүү 
багш нарт өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 98160606, 90091019

Хуудсыг боловсруулсан 0.7343 секунд