ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАД, СОРИЛГО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЕБС төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиад, сорилго амжилттай болж өнгөрлөө. Энэ жил Математик, Биологийн хичээлээр олимпиад, Нийгмийн тухай мэдлэг, Хими, Англи хэл, Физикийн хичээлээр сорилго зохион байгуулж давхардсан тоогоор 2000 орчим хүүхэд оролцлоо.

Олимпиадын шагналт байранд орсон сурагчдад өргөмжлөл, медаль, Этүгэн их сургуульд хүссэн мэргэжлээрээ 15-100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг олгосон бол сорилго шалгалтын шагналт байранд орсон сурагчдад өргөмжлөл, Этүгэн их сургуульд 10-50 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, оролцсон бүх сурагчдад 5 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг тус тус олголоо.

ЭЕШ-ийн бэлтгэл олгож Этүгэн их сургуулийн олимпиад, сорилгод өөрийгөө шалгасан сурагчиддаа талархал илэрхийлэн баяр хүргэж, амжилт хүсье.

Энд дарж зураг үзнэ үү.




























Хуудсыг боловсруулсан 0.8607 секунд