ЭТҮГЭНИЙ БАГШ НАР ЁС ЗҮЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран ёсзүйн хичээлийг заах арга зүйг сайжруулах олон улсын сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Энэхүү сургалт нь их, дээд сургуулийн багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах зорилготой байсан бөгөөд сургалтыг ЮНЕСКО-ийн ёсзүйн хөтөлбөрийн эрдэмтэн, судлаач багш нар хүрэлцэн ирж удирдан явуулжээ.
Олон улсын сургалтанд сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон Био-Анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Адъяа, тус тэнхимийн багш З.Батбаяр, Б.Баяржаргал, Сувилахуйн тэнхмиийн багш Б.Дүүрэнзул нартаа ажлын амжилт хүсье.

#
Харилцаа_хандлага_ёс_зүйг_эрхэмлэдэг_анхны_сургууль

Хуудсыг боловсруулсан 0.6520 секунд