"ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Этүгэн их сургууль, Старт-ап Маркетинг Спэйс төвөөс хамтран хэрэгжүүлж буй "ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" хөтөлбөр

"ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР" хөтөлбөр нь улиралд 2 удаа буюу нэг хичээлийн жилд 4 удаагийн элсэлт авахаар боллоо. Ингээд 2018-2019 оны хичээлийн жилийн эхний элсэлтийн бүртгэл эхэллээ.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс. 2018.11.05 - 11.09-ны хооронд явагдана.
1. Этүгэн их сургуулийн оюутан байх.
2. Багаараа оролцох / 5 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байх/
3. Шинэлэг бизнес санаатай байх.

Шалгаруулалт.
1-р үе шат: Бүртгүүлсэн багуудаас 10 багийг сонгож 5 хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулах
2-р үе шат: 10 багаас шилдэг 3 төслийг шалгаруулж 2 сая хүртлэх төгрөгийн гарааны санхүүжилт олгох
3-р үе шат: Шалгарсан 3 баг тус бүр 1 сарын хугацаатай бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, төслөө бодит болгох

Хэрхэн бүртгүүлэх вэ?
1. Доорх линкээр орж бүртгэлийн хуудас татна уу.
https://drive.google.com/…/1VaLQJrkNHuVwQ62LKxTsWsEII…/view…
2. Шууд бүртгүүлэх линк
https://goo.gl/forms/fdSCXMZTPqJgUhpS2

2. Бүртгэлийн хуудсаа бөглөөд пэйж хуудсаар болон entrepreneur@etugen.edu.mn хаягаар илгээх, мөн өөрийн биеэр
1. Хичээлийн I байр: Сургалтын алба Г.Мөнхтөр
2. Хичээлийн II байр: Сувилахуйн тэнхим Н.Нарантуяа
3. Хичээлийн III байр: Инженерчлэлийн тэнхим Л.Нямхүү 
багш нарт өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 98160606, 90091019

Хуудсыг боловсруулсан 1.3728 секунд