ЭТҮГЭНИЙ ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА.

Этүгэн их сургуулийн Анагаахын мэргэжлийн ангийн оюутан Г.Намуунцэцэг, Д.Будмаа, Т.Насанбаяр, С.Золзаяа, К.Маралбек нар Филиппин улсын Манила хотод 2019 оны 2-р сарын 20-24 –ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Америкийн элэгний эмгэг судлах холбоо (AASLD) болон Ази Номхон далайн Элэг судлах нийгэмлэг (APASL)-ийн 28 дугаар эрдэм шинжилгээний хуралд оролцож байна.

Оюутнууд маань Монгол улсад нэн тулгамдаж буй асуудлууд болох “Элэгний В вирусийн халдварыг эмчлэх Теновир эмийн эмчилгээний үр дүн”, “С вирусийн шалтгаант элэгний хатуурал”, “Элэгний хатуурлын үед В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч, Д вирусийн хавсарсан халдварын хамаарлыг оношлох нь” сэдвээр эрдэм шинжилгээний судалгаагаа дээрх хуралд илгээсэн бөгөөд тус нийгэмлэг уг бүтээлүүдийг тухайн конвенцид Ази тивээс тэргүүн байрны төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай, анагаахын нотолгоонд суурилсан, ойрын ирээдүйд В,С, Д вирусийн шалтгаантай элэгний эмгэгийг эмчлэхэд болон практикийн эмнэлзүйд чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна.

Олон улсын хуралд эх орноо төлөөлөн оролцож буй оюутнууддаа амжилт хүсье.

Хуудсыг боловсруулсан 1.3902 секунд