ЭТҮГЭН СУРГУУЛЬ ОЮУТНЫ ЛИГИЙН ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА БОЛЖ, ЛИГИЙН ТҮҮХЭН АМЖИЛТЫГ ШИНЭЭР БИЧЛЭЭ.

Этүгэн Ирвэсүүд клубын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг 2018-2019 оны Оюутны лигийн аварга, хос цом, хос алтан медалийнэзэд болж, лигийн түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй шигшээ багаараа аварга болсон түүхэн амжилтыг шинээр бичлээ.

Багаараа аваргын цомыг хүртэхээс гадна Этүгэн ирвэсүүд багийн тамирчдаас Б.Цацрал улирлын шилдэг тоглогч, А.Сарантуяа, О.Дөлгөөн нар шигшээ тоглолтын шилдэг тоглогч, Ө.Индра, Т.Их-Уул, М.Төгөлдөр нар билэгдлийн гарааны 5 тамирчдын нэгээр, дасгалжуулагч О.Баярцогт лигийн шилдэг дасгалжуулагчаар тус тус шалгарлаа.

Лигийн түүхэн амжилтын эзэд болсон Этүгэн ирвэсүүд эмэгтэй, эрэгтэй шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч багш О.Баярцогт, багийн үнэнч хөгжөөн дэмжигчид нартаа халуун баяр хүргэе.

Энэ удаагийн Оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн ИТХ-ийн ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд эрэгтэй 40 баг тамирчин, эмэгтэй 15 баг тамирчид оролцсон байна.

Тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтийн бичлэг (live), тоглолтын зурагнуудыг Этүгэн их сургуулийн JSC - Сэтгүүлч оюутан клуб-ын хуудаснаас үзэж сонирхоно уу.


Хуудсыг боловсруулсан 0.9074 секунд