ОЛИМПИАД, СОРИЛГОД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН СУРАГЧДЫН АНХААРАЛД

Этүгэн их сургууль нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон 2 хичээлээр олимпиад, 4 хичээлээр сорилго шалгалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг билээ.

Бид 2019 онд зохион байгуулах олимпиад, сорилгыг сайдын 2019 оны А/192 дугаар тушаал гарахаас өмнө 2 дугаар сард Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудаар зарыг тарааж, 3 сарын 20-ноос онлайн бүртгэл хийж, одоогийн байдлаар 1000 орчим сурагч оролцохоор бүртгүүлсэн байна. Тус сургуулийн захиргаа энэхүү олимпиад, сорилгыг зохион байгуулах зөвшөөрлийг хүсч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандсан боловч олимпиад, сорилгыг зохион байгуулах боломжгүй гэсэн хариу ирлээ.

Иймд 2019 оны 4 сарын 27-28 өдрүүдэд зохион байгуулах Этүгэн их сургуулийн нэрэмжит олипиад, сорилгыг албан ёсоор цуцалж байгааг мэдэгдэж, та бүхнээс хүлцэл өчиж байна.

Зохион байгуулах комисс

Хуудсыг боловсруулсан 0.9193 секунд