НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Этүгэн их сургуулийн Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 4-р дамжааны оюутан П.Отгонжаргал, Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 4-р дамжааны оюутан О.Хонгорзул, Д.Хандсүрэн, Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 3-р дамжааны оюутан М.Баглан, М.Ахмарал нар Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадад амжилттай оролцлоо.

Энэ удаагийн Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадыг ММНБИ-ийн үүсгэн санаачлагчдын нэг, Хүндэт багш, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн амьдралын 50 орчим жилийг зориулж, 5000 гаруй шавь бэлтгэсэн, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн зөвлөх профессор, доктор (Ph.D) Банздайн Сайнжаргалын нэрэмжит болгон 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулсан. Олимпиадад МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Этүгэн ИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар гэсэн 12 их, дээд сургуулийн 60 оюутан төгсгөлийн шатанд эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн ба Этүгэн их сургуулийн хувьд НББ-ын улсын олимпиадад 8 дахь жилдээ тасралтгүй, амжилттай оролцлоо.

Улсын олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа болон бэлтгэсэн багш Б.Даариймаа, Ц.Сэрчмаа нартаа баяр хүргэе

Хуудсыг боловсруулсан 1.6546 секунд