"ЧИНИЙ БОЛОВСРОЛ - МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудтай бодит харилцааг үүсгэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, тэдний эрх ашиг, хүсэл эрмэлзэлд тулгуурласан санал, санаачлагыг төрийн бодлогод тусгах, оюутан залуучуудын сурч боловсрох нөхцлийг нэмэгдүүлэхэд зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх шилдэг 10 их, дээд сургуулийн оюутнуудтай “ЧИНИЙ БОЛОВСРОЛ - МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уулзалт хийж байна.

Этүгэн их сургуулиас шилдэг 50 оюутан энэхүү уулзалтанд оролцож байгаа бөгөөд Этүгэн энтрепренёр хөтөлбөрийн хүрээнд оюутны санаачилсан шилдэг бүтээлүүд, клиник туршилтын үр дүнгээр үзэсгэлэн гарган уулзалтанд оролцогчдод танилцууллаа.

Уулзалт үзэсгэлэнд сургуулиа төлөөлөн оролцсон шилдэг 50 оюутан, Оюутан, төгсөгчдийн хөгжлийн төвийн дарга Н.Идэрсайхан, Анагаах ухааны тэнхимийн багш Г.Билгүүн, П.Батчулуун, Эдийн засаг-менежментийн тэнхимийн багш С.Мөнхжаргал, энтрепренёр хөтөлбөрийн оюутнууддаа амжилт хүсье.



Хуудсыг боловсруулсан 1.0178 секунд