МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ.

Этүгэн их сургуулийн Анагаахын 4-р дамжааны оюутан Баттөрийн ОТГОНБАТ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ жил 18 их, дээд сургуулийн 1-6 дугаар дамжаанд суралцаж, үеийн нөхдөө мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа манлайлсан 27 оюутныг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлгийг гардуулсан байна.
Тэтгэлэг хүртсэн Б. Отгонбат-даа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуудсыг боловсруулсан 0.9829 секунд