"Этүгэн Инновацийн өдрүүд" үргэлжилсээр...

Этүгэн их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан залуусын судалгаа шинжилгээ, эрдмийн ажил, инновацийн бүтээлүүд, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, энтрепренершип хөтөлбөр, оюутны гарааны бизнесийн бүтээгдэхүүнийг энэхүү үзэсгэлэнд тавигдсан ба эмнэлгийн анхан шатны үйлчилгээнүүд үзүүлж байна. Мөн Монгол улсын шинжлэх ухааны салбарын шилдэг эрдэмтдийг урилгаар оролцуулж эрдэм шинжилгээний илтгэлүүд уншигдаж, салбарын хэлэлцүүлгүүд болно.

Үзэсгэлэн Этүгэний хичээлийн IV байр буюу Төв бассейнд олон нийтэд нээлттэй болж байгаа бөгөөд сонирхсон хувь хүн, албан байгууллага, их дээд сургуулийн оюутан залуус, ЕБС-ийн сурагчид багш, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Доорх холбоосоор зураг үзнэ үү

shorturl.at/afmvD

Хуудсыг боловсруулсан 1.3287 секунд