ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Этүгэн их сургуулийн ректорын 2021 оны 03 сарын 10 өдрийн 18 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Тус сургуулийн инженерчлэл-эдийн засаг, менежментийн, анагаах ухаан, эмзүй, уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлал, био-анагаах, сувилахуй, багш, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын эрдэм судлалын ажлыг идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний арга барил эзэмшүүлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, инноваци, бизнес сэтгэлгээ, бүтээлч байдал бүхий энтрепренёршип чадварыг эзэмшүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Хоёр. Зохион байгуулах үе шат

1. “Эрдмийн зул-21” эрдэм шинжилгээний хурлыг дараах шаттайгаар зохион байгуулна

2. 2021 оны 05 дугаар сарын 05-ны дотор илтгэлээ мэргэжлийн тэнхимийн хариуцсан багш нарын емайл хаягаар ирүүлнэ.

3. Сургууль тус бүр редакцийн зөвлөлийг байгуулан хуралд ирүүлсэн илтгэлүүдийг 2021.05.17-ноос 2021.05.21-ний өдрийн хооронд хэлэлцэж, тэнхим бүрээс 4-5 илтгэлийг шалгаруулна. Шалгаруултад тэнцсэн илтгэлийг зарлаж, инженерчлэл-эдийн засаг, менежментийн болон эрүүл мэнд, сувилахуйн салбарын эрдэм шинжилгээний хурлаар тус тус нээлттэй хэлэлцүүлж 4 байр эзлүүлж шалгаруулна. 4. Эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 09 дүгээр сард нээлттэй хийнэ.

Гурав. Илтгэлийг хүлээн авах ажлыг зохион байгуулах комиссын гишүүд:

  • Анагаахын тэнхим- П.Батчулуун- batchuluun0514@yahoo.com Эмзүйн тэнхим-Б.Пүрэвсүрэн- purevsuren.b@etugen.edu.mn
  • Нүүр ам судлалын тэнхим-Д.Уранчимэг-urnaadolgor@gmail.com
  • Уламжлалт анагаах ухааны тэнхим-Б.Ренчинбямба-renchinbyamba.b@etugen.edu.mn
  • Био-Анагаахын тэнхим-Д.Амгаланзаяа-amgalanzaya.d@etugen.edu.mn
  • Сувилахуйн тэнхим-Б.Дүүрэнзул-b_duure@yahoo.com
  • Инженерчлэл, багшийн салбар-Ц.Ундармаа-undarmaa.ts@etugen.edu.mn
  • Эдийн засаг, менежментийн салбар-Н.Отгонбаяр-otgonbayar.n@etugen.edu.mn
  • Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-Б.Отгонзаяа- otgonzaya.b@etugen.edu.mn

Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон хэвлэж нийтийн хүртээл болгоно.

Дөрөв. Илтгэлд тавих шаардлага

1. Илтгэлийн хураангуй нь удиртгал, судалгааны материал, аргазүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, санал, зөвлөмж, ашигласан материал, хураангуй (англи хэлээр) гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм тус тус 1-ийг оруулна.

2. Илтгэлийн хураангуй нь Arial фондоор 12 үсгийн хэмжээгээр мөр хоорондын зай 1.5–аар тооцож бэлдэнэ.

3. Хуудасны тоо 3-аас илүүгүй байна.

4. Илтгэгч илтгэлээ Powerpoint программаар бэлтгэж, хураангуйг файлаар болон нэг хувь хэвлэж өгнө.

5. Заасан хугацаанаас хожимдсон буюу шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй.

6. Илтгэл тус бүрийг 5 минут хэлэлцэнэ. Асуулт хариулт хүн тус бүр 5 минут.

7. Илтгэгч бүр өөрсдийн судалгааны ажлын хүрээнд бүтээлийн үзэсгэлэн гаргаж болно.

Тав. Дүгнэх журам

Илтгэлүүдийг 100 оноогоор шүүж дүн гаргана. Үүнд:

1. Дэвшүүлсэн асуудлын ач холбогдол 20 оноо

2. Судалгааны арга, аргачлал 15 оноо

3. Судалгаанаас гарсан үр дүн, ач холбогдол, шинжлэх ухааны түвшин 25 оноо

4. Хэл найруулга, эмх цэгц 15 оноо

5. Илтгэх чадвар 15 оноо

6. Асуусан асуултад хариулсан байдал 10 оноо

Бүгд: 100 оноо

Зургаа. Шагнал урамшуулал

  • Тэргүүн байр 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Хоёрдугаар байр 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гуравдугаар байр 4 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Шагналт байр 6 Өргөмжлөл, мөнгөн шагна


Хуудсыг боловсруулсан 0.0213 секунд