ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. ЗОРИЛГО

Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийн үзэл бодлоо

илэрхийлэхэд оршино.

Зохион байгуулагч: Этүгэн их сургууль

Хамрах хүрээ: Нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид.

СЭДЭВ:

МИНИЙ МЭДЭХ ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ


ХОЁР. ТАВИГДАХ ШААРДЛАГА

● Мэргэжил сонголтын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж үр дагаврыг логик уялдаатай

● Таны сурахыг хүссэн сургууль ямар байгаасай гэж хүсч байна вэ?. Этүгэн их сургууль үүнтэй хэр нийцэж байгаа талаар тайлбарлан бичнэ.

● Эссэ нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс бүрдсэн байна

● Эссэг зураг, график дүрслэлээр баяжуулж болно.

● Чөлөөт сэлтгэлгээ, хэл найруулгын шаардлага хангасан байх

● Үгийн тоо 1000-с ихгүй байна

● Бичвэрийн үсгийн фонд: Times new roman; Үсгийн өндөр: 12pt

● Эссэг PDF өргөтгөлтэй файлаар илгээнэ.

● Оролцогч нь өөрийн овог нэр, хот/аймаг, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, Facebook хаягаа тодорхой бичих


ГУРАВ. ШАГНАЛЫН САН – 5 000 000 төгрөг

1-р байр 1 -  Өргөмжлөл, 500 000  төгрөг,

2-р байр 1 -  Өргөмжлөл, 300 000  төгрөг,

3-р байр 1 -  Өргөмжлөл, 200 000  төгрөг,

Тусгай байр - Өргөмжлөл, Амжилт фитнест 1 сар явах эрхийн бичиг – 10

Тусгай байр - Өргөмжлөл, Этүгэн ирвэсүүд клубын тамирчидтай хамт 14 хоног бэлтгэл хийх эрх – 10

Тyсгай байр – Өргөмжлөл, Этүгэн их сургуулийн спорт заланд ангиараа тоглох эрхийн бичиг - 10


ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

● Бүртгэл: Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчид 2021 оны 4-р сарын 19-нөөс өмнө essay@etugen.edu.mn хаягаар эссэгээ ирүүлнэ.

● Шалгаруулалт: 2021 оны 5-р сарын 1-ний өдөр шалгаруулж уралдаанд оролцогчтой утсаар мэдэгдэнэ.

● Шалгарсан эссэг Этүгэн их сургуулийн пэйж хуудсанд нийтэлнэ. Зохион байгуулах комисс утас: 88032501, 88610108

Хуудсыг боловсруулсан 0.0554 секунд