Этүгэн их сургуулийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчид ХОС Алтан медалийн эзэд боллоо


Этүгэн их сургуулийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчид 2017 оны 03 сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах “D” зэрэглэлийн тэмцээн, АШУҮИС-аас Анагаахын мэргэжлийн сургуулийн дунд зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай оролцож, эмэгтэй баг тамирчид маань хурд хүч авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучлан ХОС АЛТАН МЕДАЛЬ-ийн эзэд боллоо. 

Улсын аварга шалгаруулах “D” зэрэглэлийн тэмцээнд Этүгэн их сургуулийн шигшээ багийн тамирчиан Г.Алтанзул “Шилдэг хаагч”, Г.Саранчимэг “Шилдэг довтлогч”-оор тус тус шалгарсан байна. 

Тэмцээнд амжилттай оролцож алтан медалиудын эзэн Г.Саранчимэг ахлагчтай эмэгтэй баг тамирчид болон ерөнхий дасгалжуулагч, Волейболын спортын мастер Ч. Отгонбаяр нартаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуудсыг боловсруулсан 0.7560 секунд

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.226.172.30

Өнөөдөр: 325

Энэ 7 хоногт: 2842

Сард: 11368

Нийт: 252969