САГСАН БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

САГСАН БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Этүгэн их сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 80, эмэгтэй 27 баг тамирчид оролцож, дөрөв хоногийн турш хурд хүч, авахаалж самбаагаа сорилоо.

Энэхүү тэмцээнд оролцсон 100 гаруй баг тамирчдаас 
эрэгтэй ангилалд:
• Этүгэн дунд сургууль тэргүүн байр,
• 44-р сургууль хоёрдугаар байр,
• 9-р сургууль гуравдугаар байрыг, 
эмэгтэй ангилалд: 
• 33-р сургууль тэргүүн байр, 
• 42-р сургууль хоёрдугаар байр, 
• 19-р сургууль гуравдугаар байрыг
тус тус эзэллээ.

Шилдэг эрэгтэй тоглогчоор 44-р сургуулийн довтлогч Б.Сугар-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тамирчнаар 33-р сургуулийн довтлогч С.Амина шалгарчээ.

Этүгэн их сургуулиас санаачлан анх удаа зохион байгуулсан тэмцээнд маань оролцсон бүх баг тамирчиддаа баярлаж талархсанаа илэрхийлж, та бүхэнд сурлага, спортын өндрөөс өндөр амжилт хүсэж байна.

Эрэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолтын зургийг https://www.facebook.com/media/set/…

Эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолтын зургийг https://www.facebook.com/media/set/…

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны зургийг https://www.facebook.com/media/set/…


Хуудсыг боловсруулсан 0.3305 секунд

  • 2017-06-29 Элсэлт
Бакалврын орой, эчнээ, МСҮТ болон магистр докторын элсэлт явагдаж байна.

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.225.38.53

Өнөөдөр: 211

Энэ 7 хоногт: 4240

Сард: 16960

Нийт: 181896