ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Этүгэн их сургууль Япон улсын Сүмирэйхай групптай Сувилахуйн сургуулийн оюутан суралцагсдыг дадлагажуулах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь Япон улсын сувилах үйлчилгээний дэвшилтэт технологи, ур чадвар, туршлагыг дадлагажигч оюутанд эзэмшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, бие даан амьдарч ажиллах чадвартай болгох зорилготой.

Дадлагажигч оюутан нь тус сургуулийн Сувилахуйн сургуулийн 2-оос дээш дамжаанд 2.5-аас дээш голч дүнтэй суралцдаг, Япон, Англи хэлний зохих мэдлэгтэй байх бөгөөд тус улсад 1 жилийн хугацаанд цалинтай ажиллаж дадлагажих юм.

Хуудсыг боловсруулсан 0.7256 секунд