САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Этүгэн их сургуулийн нэрэмжит ЕБС-ийн 12 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маань 2018 оны 3 сарын 3-5ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөө.

Тэмцээнд эрэгтэй 49, эмэгтэй 17, нийт 66 баг тамирчид оролцсоноос 5 нь хөдөө орон нутгаас ирж оролцлоо.

Тэмцээний дүнгээр:
Эрэгтэйчүүдийн төрөлд
1-р байрыг Говьсүмбэр аймаг 5-р сургууль
2-р байрыг Сүхбаатар аймаг 3-р сургууль
3-р байрыг 33-р сургууль

Эмэгтэйчүүдийн төрөлд 
1-р байрыг 33-сургууль
2-р байрыг 52-р сургууль 
3-р байрыг Ирээдүй цогцолбор сургууль
тус тус эзэлж

Шилдэг эрэгтэй тоглогчоор н.Бат-Оргил (Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн баг)
Шилдэг эмэгтэй тоглогчоор Ө.Индра (33-р сургууль)

Шилдэг дасгалжуулагчаар
Б.Баттогтох (Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн багийн дасгалжуулагч)
Э.Болорцэцэг (33-р сургуулийн багийн дасгалжуулагч)

Медаль гардуулж буй зургийг https://www.facebook.com/pg/Etugenbasketball/photos/?tab=album&album_id=1764672860507886 альбомоос үзнэ үү.

Хуудсыг боловсруулсан 1.2124 секунд