Он цагийн дараалал
- 2001 он
-
2001 он
Этүгэн коллеж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 153 тоот тушаалаар байгуулагдав. Гэхдээ хичээл сургалтыг энэ онд эхэлсэнгүй. Бэлтгэл ажлыг нэг жил орчим хугацаанд хийжээ. - 2002 он
-
2002 он
Анхны хичээлийн шинэ жил. МУИС-ийн 2-р байрны баруун хойно байрлах Мах, тосны конторын байрыг түрээслэн, Нягтлан бодогч, Нөхөн сэргээх эмчилгээ гэсэн хоёр мэргэжлээр 36 оюутан, 2 багштайгаар сургалтаа эхэлжээ. Этүгэн коллежийн анхны захирлаар Б.Уранчимэг ажиллаж байв. - 2003 он
-
2003 он
Хичээлийн хоёрдахь жилд эм зүйч мэргэжлээр элсэлт авч, мөн Морфологийн кабинет, Химийн лабораторийг байгуулав. 10-р сард Этүгэний оюутнууд Монголын оюутны урлагийн наадамд оролцож тусгай байр эзлэв. - 2004 он
-
2004 он
Сувилахуйн өдрийн болон оройгоор суралцах ангийг шинээр нээж, нөхөн сэргээх эмчилгээний ангийг Хүний их эмчийн 6 жилийн сургалттай болгон өргөтгөв. Үүний зэрэгцээ Морфологи, Хими, Компьютерийн кабинетийг шинээр байгууллаа. - 2005 он
-
2005 он
Суралцагчдын тоо 400 давлаа. Мөн нягтлан бодох бүртгэлийн “Интерактив” программыг сургалтад нэвтрүүлэв. - 2006 он
-
2006 он
Анхны төгсөлтөө хийж нягтлан бодогч мэргэжлээр 16, сувилахуй (орой) мэргэжлээр 34 хүн бэлтгэн гаргав. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлалын менежментийн ангийг шинээр нээлээ. Оюутнуудын үдийн цайгаар шинэхэн талх, буцалсан ус үнэгүй олгож эхэлсэн нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. - 2007 он
-
2007 он
Эрдмийн өндөр зэрэг цолтой 7 хүний бүрэлдэхүүн бүхий анхны эрдмийн зөвлөл байгуулагдсанаар Этүгэн коллеж БСШУ-ны сайдын 36 тоот тушаалаар дээд сургууль болон өргөжив. Мөн доктор С.Нямзагд сургуулийн захирал болов. 4-р сар: Анагаахын Боловсролын Холбооны гишүүн сургууль болов. - 2008 он
-
2008 он
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, Татварын ня-бо бүртгэл мэргэжлээр шинэ анги нээхийн зэрэгцээ Япон, БНХАУ, Швейцарь улсын сувилахуйн багш нарыг урьж хамтарсан сургалт хийв. 7-р сар: Эмийн ургамлын плантаци байгуулав 11-р сар: Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Дэвжээ” уралдаант тэмцээнд тэргүүн байр эзлэв Оюутны тоо 1000-ын босгыг давлаа. - 2009 он
-
2009 он
3-р сард 4460 м2 талбай бүхий 5 давхар хичээлийн шинэ байр ашиглалтад оруулж, оюутны өөрийн дотуур байртай болов. 9-р сар: Анагаах ухааны чиглэлээр магистрын сургалт анх удаа эхлүүлж, Компьютер, Англи хэл, Хоолны лабораториуд, Морфологийн кабинетийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглов. Мөн “Хүлэг” ахлах сургуулийг шинээр нээж, Мэргэжлийн ур чадварын төвийг байгуулжээ. - 2010 он
-
2010 он
Компьютерийн программ хангамж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжлээр анги шинээр нээж, Эрүүл мэндийн аялал жуулчлалын менежмент, сувилахуйн менежмент мэргэжлийн ангийг шинэчлэв. ОХУ, Австрали улсуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулав. - 2011 он
-
2011 он
Монголын ТОП их, дээд сургуулийн нэгээр шалгарлаа. Оюутны дотуур байр, номын сан, спорт заалны шинэ барилгын ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Уламжлалт анагаах ухааны кабинет, Эмийн лабораторийг байгуулав. Этүгэн дээд сургуулийн нэрэмжит хими-биологийн олимпиадыг Завхан аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Мөн Морфологийн улсын олимпиадад тус сургуулийн багш, оюутнууд тэргүүн байр эзлэв. 12-р сар: Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгээс Оюутанд ээлтэй сургууль батламж олгов. Этүгэн их сургуулиас анхны доктор төрлөө - 2012 он
-
2012 он
Сургуулийнхаа 10 жилийн ойг ёслон тэмдэглэв. Электроникийн лаборатори шинээр нээгдэв. Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, оюутнууд бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах бололмжтой болов. БНСУ-ын 3 их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав. 7800 м2 талбай бүхий сургалт, оюутны хөгжлийн төвийн 2-р байрыг ашиглалтад оруулав. 8-р сар: АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-өөр бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж, урьдчилсан шалгуурыг биелүүлсэн тул гэрчилгээ авав. - 2013 он
-
2013 он
Спорт заал, номын сангийн шинэ цогцолборыг ашиглалтад оруулав. Хүний нөөцийн менежментийн анги шинээр нээв. Оюутны дотуур байр, түшиц эмнэлэгтэй болов. - 2014 он
-
2014 он
Этүгэн групп байгуулагдав. Эдийн засаг, бизнесийн сургалтын хөтөлбөрүүдээ Олон улсад магадлан итгэмжлүүлэв. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Компьютерийн программ хангамж мэргэжлээр анхны төгсөлтөө хийлээ. - 2015 он
-
2015 он
Оюутны тоо 3800-д хүрэв. Этүгэн дээд сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Их сургуулийн статус”-тай болов.
Хуудсыг боловсруулсан 0.8391 секунд
Шинэ мэдээ
2020-04-15
