Төрийн захиргааны менежментийн тэнхим

Нийт багш: 7

Оюутны тоо: 156

Төгсөгчдийн тоо: 1008


Төрийн захиргааны менежментийн тэнхим нь өнгөрсөн хугацаанд 1000 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна. Эрдмийн зэрэг цолтой багш нараас бүрдэх тус тэнхим Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын ажлын алба, Монгол Улсын Засгийн газар, яам,агентлаг, тусгай газар, Нийслэл, Аймаг, Дүүрэг,Сум, Хороо зэрэг төр, засгийн байгууллагуудад ажиллах мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх зорилготой юм.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ

Төгсөгчдийн 90 гаруй хувь нь төв, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тэнхимийн гол бахархал билээ. Төрийн албан хаагч, удирдагч, мөн хошуучлагч болох хүсэл сонирхолтой хэн бүхэн бакалаврын өдөр, орой,эчнээ ангид, мөн магистр, докторантурын ангиудад суралцах бүрэн боломжтой.

Оюутан, суралцагчдад Төрийн захиргааны онол,удирдлагын шинжлэх ухааны олон талт мэдлэг,чадварыг олон улсын болон өөрийн орны туршлага, судлагдахууны хүрээнд эзэмшүүлдэг нь сургалтын гол онцлог юм.

Сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги танхимд хичээл орохоос гадна мэргэжлээрээ асар их туршлагатай тэнхимийн багш нар хүнлэг, ёс зүйтэй байхад голчлон зааж чиглүүлдэг байна.

Алтансүхийн ЛХАГВАСҮРЭН. Төрийн захиргааны 1-р курсийн оюутан. Төрийн хар хүн гэдэг: Түмэнд үйлчилдэг төвч хүн Дуртай хичээл: Улс төрийн онол Зөвлөгөө: Өөрийгөө дайчлаад элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо ав.

“Төрийн албан хаагч гэдэг бол улс төрч биш юм. Гэхдээ улс төрийн тухай мэдэхгүй гэсэн үг биш. Хэрэв энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн бол ирээдүйд хэн болохыг хэлж өгье. Хүн төрөлхтний түүхэнд төр үүссэнээс хойшхи хэдэн мянган жилийн турш хамгийн нэр хүндтэй ажил үүрэг төрийн алба байсан юм шүү.”

  • 2016-09-16 Элсэлт
  • 2016-06-30 Элсэлт
Төрийн захиргаа нягтлан бодох бүртгэлийн орой, эчнээ ангид нэмэлт элсэлт авч байна Утас:99903826

Элсэлт авах мэргэжлүүд


Шинэ мэдээ

Сайтын тоолуур


Таны IP: 54.162.47.106

Өнөөдөр: 644

Энэ 7 хоногт: 3044

Сард: 12176

Нийт: 150539