“НӨХӨРЛӨЛ” ФЕСТИВАЛИА 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Этүгэн” их сургуулийн оюутан залуус 10 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хичээлийн IV байрны Volunteer hub-ын танхимд “Нөхөрлөл” фестивалиа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү фестивалийн үеэр Этүгэн их сургуулийн клубүүд шинэ гишүүний элсэлтээ авдаг уламжлалтай билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд оюутан залуус идэвх санаачилгатай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, нандин дурсамж бүтээх, танилын хүрээгээ тэлэх, клубүүдэд шинээр элсэж орох, үнэ цэнэтэй нөхөрлөлийг эхлүүлэх гэх зэрэг олон сайхан боломжуудыг олж авдаг онцлогтой. Энэ удаа 59 клуб нийт 1000 гаруй оюутан шинээр элсүүлсэн байна. Клубүүдэд элсэж амжаагүй оюутнууд Оюутны вэбийнхээ Оюутны хөгжил цэсний Оюутны клубээс сонгон хүсэлт илгээн элсэх боломжтой. 

Түүнчлэн 59 клубийн шинэ элсэлт, урлагийн тоглолтууд, хамтрагч байгууллагуудын цагийн ажил, сайн дурын байгууллагууд, хонжвортой сугалаа, хөгжөөнт тоглоом, үнэгүй кофе, пирошки, cup cake, movie night, open mic, бүжиг гэх мэт олон сонирхолтой содон хөтөлбөрүүдээр баялаг байлаа.  

      

Мөн Дрон нисгэгч клуб, Сондор сэтгэл судлалын клуб, Legion medical student club гэх зэрэг клубүүд шинээр нээгдлээ.

Фестивалийн хоёр дахь өдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр шинжлэх ухааны хими, цахилгаан, соронзон, биологийн сонирхолтой туршилтууд Science café Ulaanbaatar –т боллоо.

Фестивальд Хас банк, Голомт банк, EDEX Mongolia, Teach for Mongolia, Science cafe, Gmobile зэрэг байгууллагууд хамтран оролцсон юм.

Ийнхүү “Нөхөрлөл” фестиваль Этүгэн “Талст” dance crew хамтлагийн урлагийн тоглолтоор өндөрлөлөө.