СПОРТ ЗААЛ
Өндөр нь 3.05 метр. Урт 28 метр, өргөн 15 метр. ЭНЭ БОЛ ОЛИМПИЙН НААДАМД МӨРДӨГДДӨГ СТАНДАРТ ХЭМЖЭЭ. Этүгэний сагсан бөмбөгийн талбай яг ийм хэмжээтэйгээс гадна 3 давхар жийргэвч резин бүхий шалтайгаараа онцлог. Ингэснээр тоглогчдын бэртэл гэмтэл авах магадлал багасдаг байна.
Авьяастай тоглогч агуу хэмээгдэхэд гурван зүйл гүүр болдог. Тэр нь стандарт талбай, сайн дасгалжуулагч, шаргуу зүтгэл. Тэгвэл эд бүгдийн уулзвар цэг нь Этүгэний спорт цогцолбор юм.
УСАН БАССЕЙН
ОХУ-ын стандартын дагуу 1984 онд баригдан үйл ажиллагаагаа явуулсан. Усан бассейн нь 1 оролтоор 160-180 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. Улаанбаатар хотын хамгийн том бассейн бөгөөд 18х25м хэмжээтэй 6 замтай, 1.5-4м гүнтэй. Гүний шумбалт болон өндрөөс үсрэлтийн хичээл, сургуулилт явуулах боломжтой. Одоогоор 8 багш дасгалжуулагч, 4 аврагч, 2 эмч, 1 усны лаборант, 1 шинжилгээний лабораторийн эрхлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд олон улсын стандартад нийцсэн жишиг спорт комплекс болгохоор уурын өрөө, хуурай саун, 2 төрлийн фитнес клуб, 12х4м хэмжээтэй хүүхдийн бассейны засвар, өргөтгөлийн ажил хийгдэж байна.
АМЖИЛТ ФИТНЕСС
Хичээлийн II байрны В1 давхарт байрлах салбар-1 нь 500м2 талбайтай нэгэн зэрэг 40-50 хүн үйлчлүүлэх багтаамжтай, фитнес, бүжиг, аэробик, хичээлийн III байрны 1 давхарт байрлах салбар-3 нь нэгэн зэрэг 30-40 хүн үйлчлүүлэх багтаамжтай, фитнес, спининг, боксын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Тус фитнесс нь Этүгэн их сургуулийн харьяа салбар компани бөгөөд багш, ажилчид, суралцагчдад 70 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг.