• Элсэхийг хүсэгч нь орон нутаг болон хотоос цахим хэлбэрээр (http:// burtgel.etugen.edu.mn/) - хаягаар бүртгүүлж болно.
  • Цахим бүртгэлийг 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 09:00 цагт нээнэ. Цахимаар элсэхийг хүсэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч зааврын дагуу холбогдох мэдээллээ оруулж элсэх хүсэлтээ гаргана. Хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, алдаа мадаггүй болгож баталгаажуулна.
  • Цахим хэлбэрээр бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа сонирхсон мэргэжил (хөтөлбөрөө) бүртгэлийн хураамжгүй сонгоно.
  • Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд, түүнээс дээш боловсрол эзэмшсэн болохыг нотолсон гэрчилгээтэй, элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021, 2022, 2023 онд өгч босго оноог хангасан байна.
  • Бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн ажиллагсдаас элсэхийг хүсэгчид сургуулийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд өмнөх боловсролын дипломын дундаж дүн, мэргэжлээрээ ажилласан жил болон ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгыг үндэслэн ерөнхий шалгалтын оноо харгалзахгүйгээр өмнөх боловсролын дипломын багц цагийг дүйцүүлэн тооцож баталгаажуулан элсүүлнэ.
Орон нутгаас элсэгч тухайн аймагт ажиллах элсэлт хариуцсан багш нараар дамжуулан, эсвэл цахим (http://burtgel.etugen.edu.mn/)-аар, мөн Улаанбаатар хотод биеэр ирж бүртгүүлж болно.
  • Элсэлтийн журмаас элсүүлэх мэргэжил (хөтөлбөр), элсэлтийн ерөнхий шалгалт, босго оноог харна уу.
  • Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд "Суурь" болон "Дагалдах" шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан 2 хичээл тус бүрээр тооцон элсүүлнэ.
  • Эрдэнэт салбар сургуулийн хувьд БШУЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго 410 онооноос багагүй байна.
1.1. Авъяасыг тэтгэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын жагсаалтанд мэргэжлийн бүлэгтээ Улаанбаатар хот болон аймагтаа тэргүүлэгчдэд тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
а. Тухайн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
1-5 байрт жагссан, эсвэл 760-800 оноо авсан бол* 100%
6-10 байрт жагссан, эсвэл 720-759 оноо авсан бол 50%
11-15 байрт жагссан, эсвэл 700-719 оноо авсан бол 25%
16-20 байрт жагссан, эсвэл 650-699 оноо авсан бол 15%
б.* 100% тэтгэлэг хүртэгсэд 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан бол төгсөтлөө 100% тэтгэлэгтэй суралцана.

1.2 Олимпиадын амжилтыг тэтгэнэ.
Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
1 байр** 100% Олон улс, улсын олимпиадад гаргасан амжилтаас хамаарч тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр** 70%
6-10 байр 50%
11-15 байр 30%
**Олимпиадад 1-5 байр эзлэгсэд голч дүн 3.2-оос дээш суралцвал тэтгэлгийг суралцан төгстөл нь үргэлжлүүлэн олгоно. байр
1 байр** 50% Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиад, Этүгэн их сургуулийн уламжлалт олимпиад, сорилгод үзүүлсэн амжилтаас хамаарч эхний жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр** 30%
6-10 байр 20%
11-15 байр 20%
Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан суралцаж болно. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)
99064-206, 8050-9999, 7700-3344 (5)
Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно.
1. Бакалаврын боловсролтой иргэн;
2. Дипломын боловсролтой иргэн;
3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын энхний 5 байрт шалгарсан иргэн;
4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
5. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
6. Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 5- аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн.
Этүгэн их сургуульд элссэн оюутан нь үндсэн мэргэжлээр суралцах хугацаанд “Хавсарга болон хос хөтөлбөр”-өөс багц цагийг сонгон суралцаж болно. “Хавсрага хөтөлбөр” нь нийт 15 ба түүнээс дээш багц цаг (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл) сонгон судалснаар нэмэлт ур чадвар эзэмшсэн гэрчилгээг олгоно. “Хос мэргэжил”-ийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна 2 дахь суралцах гэж буй хөтөлбөрөөс мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн 30 ба түүнээс дээш багц цагийг нэмж судласнаар мэргэжлийн дипломтой төгсөнө. Сургалтын нэгдсэн журмын 4.8.12-д зааснаар “Суралцагч суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 3/1-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргаж болно.”
Суралцах өргөдлийг 12 болон 5 дугаар сард УМС-ээр багтаан хүлээн авна.
1. Иргэний үнэмлэх хуулбарын хамт (ар, өвөр тал нэг нүүрт);
2. Суралцах эрхийн бичиг;
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг, хуулбарын хамт);
4. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо (цахим системэс гаргасан);
5. 3х4 хэмжээтэй цээж зураг – 4% (сүүлийн 3 сар дотор авахуулсан);
6. Сургалтын төлбөр төлсөн баримт (Нэгдүгээр дамжааны анхлан элсэгч нь сургуульд бүртгүүлэхээр ирэхдээ тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн байна);
7. Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материал, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хүртэл хувь төлсөн баримт;
8. Бичиг баримтын төлбөр;
9. Бүртгэлийн хураамж.
Холбогдох утас: 77003344 дотуур дугаар 2, Дэлгэрэнгүйг: Оюутны вэбийн мэдээллийн хэсгээс харах
Элссэн эрхийн бичиг эсвэл сургуулийн тодорхойлолт, 2% цээж мөн төлбөр төлсөн баримт, цээжний хөндийн флюр зураг
СБД-ийн цэргийн штабаас ирүүлсэн шаардлагын дагуу e-mongolia.mn -ээр зарлагдаж бүртгүүлнэ.