ГАДААД ОЮУТНЫ ЭЛСЭЛТ

  • Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг Сургалтын бодлого зохицуулалтын алба, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар хариуцан ажиллана.
  • Этүгэн их сургуульд суралцах гадаадын иргэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх боловсрол эзэмшсэн байна.
  • Этүгэн их сургуулийн  хичээлийн намрын улирлын  хичээл 9 дүгээр сарын 01-ний өдрөөс, хаврын улирлын хичээл 1 дүгээр сарын 02-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлнэ.
    • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлт болон материалыг тухайн хичээлийн жилийн 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 20 хүртэл хүлээн авна. 
    • Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг намрын улиралд элсэх бол 4 дүгээр сарын 1-ээс 9 дүгээр сарын 20-ны хооронд, хаврын улиралд элсэх бол 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд материалаа ирүүлнэ.

Шинээр элсэгч гадаад оюутан нь дараах зөвшөөрлүүдийг авна.

  • Монгол Улсад орж ирэхээс өмнө
    • Этүгэн их  сургуулийн зөвшөөрөл
    • Визийн зөвшөөрөл
  • Монгол Улсад орж ирсэний дараа
    • Гадаад иргэний бүртгэл
    • Оршин суух зөвшөөрөл

 Этүгэн их сургуульд суралцах гадаад оюутан нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль  болон  Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ) , Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын холбогдох дүрэм журамд нийцүүлэн, түүнд захирагдан Монгол улсад орж ирэхээс өмнө  “Е” ангиллын буюу оюутны виз авсан байна. 

Холбоо барих:

 1. Гадаад харилцааны газар:

 2. Гадаад харилцааны мэргэжилтэн:

  • Л.Гүрбазар – ОХУ, Европын Холбоо 
    Утас:  +976 9595-4905, E-mail: gurbazar.l@etugen.edu.mn
  • Д.Баяржаргал – БНХАУ, Азийн орнууд
    Утас: +976 8979-8048, E-mail: bayarjargal.d@etugen.edu.mn
  • С. Баярцэцэг – Зүүн Өмнөд Ази, Малайз, Сингапур, Тайланд
    Утас: + 976 8008-6661 E-mail: bayartsetseg.s@etugen.edu.mn 
  • Э. Алтанцэцэг  - Зүүн Өмнөд Ази, БНСУ, Япон, АНУ
    Утас: +976 9119-9468, E-mail: altantsetseg.e@etugen.edu.mn 

 3. Хаяг: Хичээлийн V байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-19

  • Утас:  + 976  7700-3344
  • Факс: + 976   1131-9150
  • E-mail:   info@etugen.edu.mn