Оюутны хөгжлийн хөтөлбөр

  Этүгэн их сургуулийн “Оюутан, төгсөгчдийн хөтөлбөр”-ийн зорилго нь суралцагч, төгсөгч бүр хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж насан туршдаа суралцах чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, салбартаа манлайлан хөгжиж, төлөвших үйл ажиллагааны нэгдсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино. Үүнд:
  • Хөтөлбөрийн хүрээнд 6 зорилт, 5 зарчим, 6 чиглэлээр 37 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр 120 гаруй ажлыг төлөвлөн ажиллаж байна.
  • Хөтөлбөрийн үр дүн, шалгуурыг 11 заалт, хөтөлбөрийн хяналт үнэлгээг 3 заалт, хөтөлбөрийн санхүүжилтийг 4 заалтын эх үүсвэрээр тус тус үндэслэн хэрэгжүүлэхээр боловсруулагдсан.

Амжилт фитнесс

Этүгэн их сургуулийн оюутан та хичээлийн 1 болон 3-р байран дээр байрлах орчин үеийн тоног төхөөрөмжүүдээрбүрэн тоноглогдсон, тав тухтай Амжилт фитнессд оюутны үнэмлэхээ үзүүлэн сарын 45.000₮-р хичээллэх боломжтой. Ажиллах цагийн хуваарь: 07:00 - 22:00


ӨГЛӨӨНИЙ ХҮН

Оройг бодохнээ өглөө эрт босоод гэрийнхээ даалгаврыг хийдэг хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх чадвар илүү сайн байдгаас гадна онц сурдаг гэж багш нар ч гэсэн батлан хэлж байна. Тэдгээр хүүхдүүд нь сурлага төдийгүй ааш зангийн хувьд цовоо сэргэлэн, харьцаа сайтай, удирдах чадвар ч бас гаргуун байдаг байна. Тиймээс өглөө эрт босохын ач холбогдол, шид нөлөөг оюутан бүрт ойлгуулж, өглөөний цагийг хамтдаа үр бүтээмжтэй өнгөрөөхөд энэхүү хөтөлбөрийн зорилго оршдог.

"Миний бодлоор Этүгэн Улаанбаатар дахь хамгийн эртэч сургууль. Өдөр бүрийн эхний хичээл 8:30 цагаас боловч манай сургуулийн өглөө түүнээс ч өмнө эхэлдэг. Үүрийн 6, 7 цагт ирсэн ч үүд хаалга нээлттэй, багш оюутнуудын зарим нь аль хэдийн ирчихсэн, хамтдаа сурсан мэдсэнээ ярилцаад сууж байдаг. Шинэхэн оюутнууддаа хандаж хэлэхэд чиний хамгийн эхэнд сурах зүйл бол өглөө эрт босох шүү."

Б.АМАРБАЯСГАЛАН
Хүний их эмчийн 6-р дамжааны оюутан

Жолооны сургалт

Хичээлийн бус цагаар Этүгэн их сургуулийн гэрээт “Баянбулаг” жолооны курсэд оюутны үнэмлэхээ үзүүлэн 150.000₮-р суралцах боломжтой. Этүгэн их сургуулийн оюутнууд хичээлийн бус цагаар “Баянбулаг” жолооны курсэд 30%-ийн хөнгөлөлттэй үнээр суралцаж жолооч болдог.

“Өнгөрсөн жилийн намар Баянбулаг автосургуульд Этүгэний оюутны хөнгөлөлтөөр сурсан. Сургуулийн зарлалын самбараас энэ хөнгөлөлтийн тухай олж мэдээд яваад очтол бүх юм амархан бүтсэн. Оюутны үнэмлэх байхад л хангалттай юм билээ. Жолооны хичээлүүд долоо хоногт гурван удаа 6 цагаас хойш ордог болохоор хичээлийнхээ хажуугаар суралцахад маш амар санагдсан.”

Н.ОЧИРСҮРЭН
Нягтлан бодох бүртгэлийн 4-р дамжааны оюутан

Оюутан цэрэг хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрийг монгол залуу болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга агуулгаар санаачилсан бөгөөд их, дээд сургуульд суралцагч оюутан залуус сурахын зэрэгцээ цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө төрийн албанд ажиллах зэрэг олон боломж нээгдэх юм. Бүртгэл жил бүрийн 2-р сарын сүүлээр явагдах ба Сургалтын бодлого зохицуулалтын албанд уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгнө.

“Цэрэгт явах миний багын мөрөөдөл байсан. Хоёрдугаар курстээ 18 нас хүрээд “Оюутан цэрэг” хөтөлбөрт сайн дураар хамрагдан энэ мөрөөдлөө биелүүлж чадсан гэдгээрээ одоо ч би бахархдаг. Мэдээж гурван сар үргэлжилсэн бэлтгэл, сургалтын явцад шантрах үе цөөнгүй тохиосон. 65 кг жинтэй яваад 57 болтлоо жин хасаж байлаа. Угаас цэрэг эрс гэдэг амар тухыг хардаг хүмүүс биш. Халуун наранд ч, хүйтэнд бороонд ч бид суралцсаар л байсан. Өглөө бүр 6 цагт босно, дасгал хийнэ, өдөр нь танхимд хичээллэнэ, соёл хүмүүжлийн ажилд оролцоно, орой нь жагсаалд зогсоно. Энэ бүхнийг тэвчээртэй туулаад гарвал эх орондоо хайртай, бусдыг чин сэтгэлээсээ хүндэлдэг, дүрэм журмыг ягштал биелүүлдэг зөв хүн болж төлөвшиж буйгаа алхам тутамдаа мэдэрнэ. Магадгүй цэргийн амьдралаас сурсан миний хамгийн том олз энэ байх.”

Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Хүний их эмчийн 6-р дамжааны оюутан

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

Хүн өөрийгөө болоод гэр бүлээ авч явахад санхүүгийн боловсрол нэн чухал билээ. Олсон бүхнээ асгаад дуусгачихдаггүй, хэмнэж гамнадаг, хадгалж хуримтлуулдаг, хамгийн чухал зүйлдээ зарцуулдаг хүн болох нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдол юм.

“Анхан хичээл дээр хуримтлалын ач тусын талаар мэдэж аваад хугацаатай хадгаламжийн данс өөртөө нээлгэж байсан. Мэдээж мөнгө хуримтлуулна гэдэг эхэндээ хэцүү. Заримдаа мартана,мөнгөгүй болчихсон үедээ авах гэнэ. Гэхдээ яваандаа хэвшил болгочихвол бэрхшээлтэй санагдахаа байдаг. Мөнгөө янз бүрийн аргаар хэмнэж болно шүү дээ. Одоо би хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, өдрийн хоолоо гэртээ хийгээд зогсохгүй байнга усны савтай явдаг. Ер нь болж өгвөл бэлэн мөнгө багатай явахыг хичээдэг. Мөнгө цуглуулах мэдээж хэцүү боловч хадгаламжийн дэвтрээ хараад маш их урам авч илүү ихийг цуглуулмаар санагддаг юм билээ.”

М.СЭЛЭНГЭ
Нүүр ам судлалын 3-р дамжааны оюутан

Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв

Оюутан ахуй нас бол гол төлөв бие, сэтгэл, оюун санааны ихээхэн өөрчлөлттэй үе билээ. Сайн муу, сайхан муухай, хүнд хэцүү үедээ мэргэжлийн багшаасаа аминчлан сэтгэлзүйн зөвлөгөө авах маш чухал газар юм. Зөвлөгөө өгөх төвийн гол зорилго нь оюутанд тулгамдаж байгаа сэтгэлзүйн бэрхшээлтэй асуудлуудыг хамтран шийдэх, стрессийг даван туулахад туслах юм. Энэхүү төв нь ажлын өдрүүдэд 15:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд ямар ч үнэ төлбөргүй, нууцыг тань бүрэн хадгална.

“Зөвлөгөө өгөх төв маань нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд цөөнгүй оюутантай уулзаж ярилцсан байна. Их сургуульд суралцах хугацаанд оюутан бүр янз бүрийн асуудалтай нүүр тулгардаг. Түүнийгээ бусдад хэлэхгүйгээс, өөрийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэхгүйгээс хичээл сурлагадаа муудах тохиолдол гардаг. Тиймээс манай төвийн зорилго бол оюутнуудад амьдралын аливаа асуудал бэрхшээлийг даван туулж амжилттай суралцах, ирээдүйн амьдралаа зөвөөр олж харахад нь сэтгэлзүйн дэмжлэг өгөхийг зорьдог гэж хэлж болно. Оюутнууд маань хүссэн үедээ өөрийн биеэр болон мессежээр цаг авч үнэ төлбөргүйгээр зөвлөгөө авах боломжтой.”

У.ЦЭРЭНДОЛГОР
Анагаах ухааны тэнхимийн сэтгэлзүйч багш

ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөр нь “Энтрепренёр” болон “Бизнес төсөл” хичээлээр дамжуулан оюутнуудад өөрийн бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай мэдээлэл болон гарааны санхүүжилт өгөх, 1000 Энтрепренёр оюутан бэлтгэх зорилготой. Уг хөтөлбөр 2018.03 сард анхны элсэлтээ авч одоогийн байдлаар 50 багийн 2000 гаруй оюутан хамрагдсан байгаа бөгөөд үүнээс 13 багийн 63 оюутан 14,000,000 сая төгрөгийн гарааны санхүүжилт аван өөрсдийн бизнесээ эхлүүлээд байна. Эдгээр гарааны санхүүжилт авсан багуудаас төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа шилдэг 6 баг 2019.04 сард “Этүгэн Демодэй” анхны өдөрлөгт оролцож Этүгэн их сургууль болон гадны хөрөнгө оруулагчдаас 61,200,000₮ - ийн хөрөнгө оруулалт босгож компаниа байгуулан ажиллажбайна. Инженерчлэл, Эдийн засаг, Сувилахуйн чиглэлээр сурдаг оюутнууд III дамжаа, Эрүүл мэндийн болон Нүүр ам судлалын сургуулийн оюутнууд IV дамжаанаас тус хичээлд хамрагдах боломжтой.

  • Анги бүрээс ирсэн “Бизнес төсөл”-үүдийг тухайн мэргэжлийн тэнхим хэлэлцээд, шалгарсан төслүүдийг Гарааны санхүүжилт авах дараагийн шат руу шилжүүлнэ.
  • Гарааны санхүүжилт авах шатанд “Этүгэн Энтрепренёр” хөтөлбөрийн шүүгчдийн өмнө өөрсдийн ПИТЧ -ээ танилцуулж 1- 2 сая төгрөгийн гарааны санхүүжилт авах боломжтой.
  • Гарааны санхүүжилт аваад төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал хамгийн том шат болох “Этүгэн Демодэй” өдөрлөгт 20 сая хүртэлх санхүүжилтын төлөө өрсөлдөх боломжтой болно.

 

Этүгэн их сургууль маш сайхан үйл ажиллагааг зохион байгуулжээ. Залуучууд энтрепренёр сэтгэлгээтэй байж улс орон хөгждөг. Тэд юмыг хөгжүүлж, бий болгодог. Энэ залуучуудыг бэлдэж байгаа Этүгэн их сургуульд маш их баярлалаа. Энэ залуусыг бий болгох гэж хичээж байгаа багш нарт баярлалаа. Та нар бол Монголын хөгжлийн ирээдүйн түүчээ. Уламих амжилтыг хүсье.

С.Түмэнгэрэл
“Өгөөж чихэр боов” ХК-ны захирал