Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд
Этүгэн их сургуулийн нийгмийн хариуцлага ба олон нийтийн оролцооны талаарх бодлого нь хөгжлийн стратегийн 2.2.2.12 зорилтын 3.2.19, 3.2.20 үйл ажиллагааны чиглэлд үндэслэн холбогдох дүрэм журамд өөрчлөлт, шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байна.
Олон улсын дээд боловсролын байгууллагын QS эрэмбэ тогтоох аргачлалын байгаль орчинд нөлөө гүнзгийрүүлсэн шалгуурт:
- Тогтвортой хөгжлийн веб сайт ажиллуулах;
- Эрчим хүч хэмнэх;
- Ус хэмнэх;
- Хог хаягдал эргүүлэн ашиглах.
Тээврийн бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэг байх шалгуурын хүрээнд хөгжлийн стратегид тусган дараах ажлуудыг хийж байна. Үүнд:
Нарны эрчим хүчний хосолсон систем хөгжүүлэлт
Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн зорилт, орчин үеийн дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа ашиглаж нэг том ажил нь хичээлийн I байрны дээврийг хамарсан нарны зайн хураагуур юм. 2021 оны 05 дугаар сарын 17-ноос ашиглалтад оруулж, нарны гэрлээс тог, цахилгаанаа нөөцөлж, 30квт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний хосолсон системийг ашиглаж дараах боломж бүрдэж байна.
- 23 кВт нь төвийн сүлжээтэй зэрэгцээ ажиллах буюу өдрийн цагаар сургуулийн эрчим хүчний хэрэглээг нарны эрчим хүчээр хангаж байна.
- 7 кВт нь батарейтай буюу сургуулийн 1 дүгээр давхрын хойд хэсгийн цахилгааны 50 хувиас доошгүй хэсгийг ханган, тог тасарсан үед дан батарейгаар 5-10 цаг ажиллах боломжтой.
Нарны зай хураагуур ашиглалтад орсноор 23 кВт чадалтай систем нь 2021 онд 20577.5 кВт.ц, 2022 онд 7263 кВт.ц эрчим хүчийг тус тус үйлдвэрлээд байна.
Хичээлийн I байрны нарны эрчим хүч
- Усан бассейны усан сангийн хальсан ус, шүршүүрийн өрөөнд хэрэглэсэн усыг зориулалтын шүүлтүүрээр шүүж, суултуурын усанд ашигласнаар жилдээ 38.5 тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлээс 16.8 тн цэвэр ус хэмнэж байна;
- Хичээлийн бүх байранд энгийн хог хаягдлыг ангилан ялгах хогийн савыг байршуулан хогийг ангилан дахивар авдаг газар тушаан, орсон орлогоор ариун цэвэр, угаалга цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ авч хэрэглэдэг соёл тогтсон;
- Жил бүр Сэлбэ голын голдирол, улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон цэвэрлэх ажилд багш, суралцагчид оролцож байна;
- Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай багийн нутаг дэвсгэрт ховордсон болон эмийн ургамлын палантаци өргөжүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байна;
- Завхан аймгийн Идэр суманд 500 гаруй чацарганын суулгац болон усалгааны иж бүрэн багаж тоног төхөөрөмжийг хандивласан;
- Төв аймгийн Эрдэнэ сум Харзтай багийн ойролцоох Туул голын голдирлын эвдрэлийг 10,000,000 сая төгрөгөөр зассан;
- Зүүн гарын говьд төрсөн ТТ-551 тоот тахийн унаганд Этүгэн нэр өгч, жил бүрийн хоол, тэжээлийн зардлыг хариуцдаг.
- "Лантуун дохио" болон Этүгэн их сургууль хамтран Монголын анхны Volunteer HUB-г байгууллаа. Этүгэний клубүүд болон сайн дурынхан энд илүү давуу эрхтэйгээр оролцох ба нийт оюутнууд руу чиглэсэн сонирхолтой евэнт, үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна. Хүний эрхийн чиглэлийн урьдчилсан сэргийлэх сургалтууд, зуны дадлага хөтөлбөр, ид шидийн уут аянд оролцох боломжууд гэх мэт олон зүйлийг туршлага дээр суурилсан менежментийг нь манай сургуулийн оюутнууд суралцахаар хамтарч ажиллаж байна.