Төгсөгчдийн ажил эрхлэлт, сэтгэл ханамж

  Төгсөгчдөөс хөтөлбөрийн үр дүн, ажил эрхлэлт, карьерын судалгааг авахдаа мэдээллийг цуглуулж хөтөлбөрийн сайжруулалт, ажлын байранд зуучлах, төгсөөд гарсны дараа хамтран ажиллах, эргэх холбоо тогтоох үйл ажиллагаа зэрэгт тусган ажилладаг.

Төгсөгчдөөс мэдээлэл цуглуулж, баталгаажуулдаг байдал
Судалгааны чиглэл Авах хугацаа Судалгааны багц асуулгын тоо
1 Хөтөлбөрийн үр дүн (PLO), сэтгэл ханамж Төгсөх үед 1-р бүлэг-6 асуулга,
2-р бүлэг-45 асуулга
2 Хөдөлмөр эрхлэлт, хөтөлбөрийн үр дүн, сэтгэл ханамж Төгсөөд 6 сарын дараа 23 багц асуулга
3 Хөдөлмөр эрхлэлт, карьер Нийт төгсөгчдөөс төлөвлөгөөний дагуу 25 багц асуулга

  Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн хөтөлбөрийн хэрэгжилт үйл явцыг сайжруулахад хэрэгцээ шаардлагыг тодорхойлж төлөвлөсөн ажлуудыг зохион байгуулж байна.



  Төгсөгчийн холбоо болон төгсөгч хариуцсан багш нарын ажлын хэсэг нийт төгсөгчдөөс судалгааг авсан бөгөөд судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 93.8 хувь нь сургуульдаа сэтгэл ханамжтай байна.
  Судалгаагаар төгсөгчдийн 11.8 хувь нь удирдах албан тушаал, 13.6 хувь нь менежер, 74.6 хувь нь мэргэжилтний албан тушаалд, 55 хувь нь хувийн хэвшил, 45 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 34.6 хувь нь цаашид сургуультайгаа хамтран ажиллах хүсэлтэй, үүнээс 10.7 хувь нь өмнө нь сургуультайгаа хамтран ажиллаж байсан байна.