Хөнгөлөлт, тэтгэлэг

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ
Олон улс, улсын олимпиадад:

1 байр: 100%
2-5 байр: 70%
6-10 байр: 50%
11-15 байр: 30%

Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад:

1 байр: 50%
2-5 байр: 30%
6-10 байр: 20%
11-15 байр: 10%

ЭЕШ оноонд харгалзан олгох тэтгэлэг:

760-с дээш: 100%
700-759: 30%
650-699: 15%

ЭХНИЙ ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

МАНЛАЙЛАГЧ: Элсэгч нь тухайн аймаг, хотын жагсаалтаар мэргэжлийн бүлэгтээ 1 байрт жагссан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100%, 2-5 байрт жагссан бол 30%, 6-10 байрт жагссан бол 15%, 11-15 байрт жагссан бол 7.5%-иар тэтгэлэг олгоно.
СУВИЛАГЧИЙН МЭРГЭЖЛЭЭР : ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД: Монгол Улсын Засгийн газрын 70-р тогтоолын дагуу тусгай хэрэгцээт мэргэжилтэнг бэлтгэх зорилгоор сувилагч мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын голч дүн 2.5-3.0 бол 70%, 3.0-аас дээш бол 100%-ийн сургалтын тэтгэлэг олгоно. Шинэ элсэгч бол элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 501-ээс дээш оноо авсан байна.
ЗАХИАЛГАТ МЭРГЭЖИЛТЭН: Мэргэжилтэн дутагдалтай орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын захиалгатай элсэхийг хүсэгчдийг хяналтын тоонд багтаан элсүүлж болно.
СУРАЛЦАХАД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ
Улирал дараалан А дүнтэй суралцвал:

6 улирал: 10%
8 улирал: 70%
10 ба түүнээс дээш : 20%

Тус сургуульд нэг гэр бүлээс:

2 оюутан сурдаг бол эхний хүүхдийн сургалтын төлбөрийг: 15:%
3 оюутан сурдаг бол эхний хүүхдийг:30%
мөн хоёрдахь хүүхдийг: 15%


БОЛОМЖ:
  • Сургалтын төлбөрөө 2-р дамжаанаас эхлэн 2-3 хуваан төлөх (гэрээгээр) боломжтой.
  • Төгсөгчид 2дахь мэргэжлээрээ болон магистрантур, докторантурт суралцахад эхний жилийн сургалтын төлбөр 15%-ийн хөнгөлөлттэй.
  • 2-3 жил тутам сургалтын төлбөр тогтвортой.
  • Шилдэг оюутанд үүсгэн байгуулагчийн “ЭТҮГЭН САН” болон “АННА САН” -ийн тэтгэлэг олгодог.