Оюутны клуб

CSE клуб


Зөвлөх багш: Б.Оргилмаа

Клубын дарга:


  • Компьютер хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах, мэдээллийг цуглуулах солилцох, бүх сүлжээний орчинд ажиллаж баримт бичиг цуглуулах, хүснэгт мэдээлэл тооцоолол хийх
  • Компьютерийн жижиг гэмтлийг оношлох засварлах чадварыг эзэмших


EDSA-клуб


Зөвлөх багш: Б.Батдэлгэр

Клубын дарга: Г.Түвшинжаргал


  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нүүр ам судлалын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан  ЭИС-н “ Эрдмийн зул” эрдэм шинжилгээний хуралд оролцох
  • Нүүр ам судлалын мэргэжлийн чиглэлээр олимпиадыг уламжлал болгон зохион байгуулдаг.
  • Улирал бүр мэргэжил сурталчилан таниулах үйл ажиллагаа зохион байгуулдаг.
  • Мэргэжлийн хүрээнд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг.


English Mentors club


Зөвлөх багш: С.Гэрэл-Эрдэнэ

Клубын дарга: Э.Тамир


Оюутан, оюутандаа заах арга барил дээр тулгуурлан хичээлийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд олон төрлийн үйл ажиллагаа уралдаан тэмцээнүүд болон сургуулийн хэмжээнд англи хэлний олимпиад зохион байгуулдаг.


Etugen Academic club


Зөвлөх багш: Б.Пагмадулам

Клубын дарга: М.Тилеуберди


  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Эм судлалын талаарх сургалт хичээл орох
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх
  • Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах


Etugen language club


Зөвлөх багш: Г.Билгүүн

Клубын дарга: Н.Даваажаргал


  • Англи хэлний мэдлэгийг хэрэглээний түвшинд хүргэх
  • Мэргэжлийн англи хэлийг гүнзгийрүүлэн судлах
  • Англи хэлний уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулах
  • Сайн үйлсийн аян хийх
  • Салбартаа тэргүүлэгч хүмүүстэй уулзаж, ярилцлага хийх


Eugen Leader club


Зөвлөх багш: С.Отгонбүрэн

Клубын дарга: Х.Ариунболд


  • Клиникийн хичээл  болох  Дотрын өвчний онош зүйн хичээлийн онол, практикийн  болон гардан үйлдлийн сургалт орох
  • Мэргэжлийн хууль эрх зүйн видео контент  сард 1 удаа хийх 
  • Эрүүл мэндийн төрөлжсөн подкаст хийн 10 хоног тутамд 1 удаа  олон нийтийн хүртээл болгох
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сайн дурын ажлыг тогтмол хийх
  • Элсэн суралцагчдын ахиц амжилтыг 14 хоног тутамд дүгнэн зөвлөх багш нарт нээлттэй хичээл хэлбэрээр танилцуулах
  • Клубын гишүүдтэйгээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх (урлаг, спорт, хөгжөөнт тоглоом )


E-Volunteer клуб


Зөвлөх багш:

Клубын дарга: А.Мянган


Этүгэн их сургуулийнхаа оюутнууддаа эерэг хандлага болон зөв мэдрэмжийг түгээх зорилготой. 

Хамгийн  cool мэдрэмжийг манайхаас уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг


LomaBa-клуб


Зөвлөх багш: С.Гэрэл-Эрдэнэ

Клубын дарга: -


  • Уламжлалт анагаах ухааны баялаг онолын утгыг илүү гүнзгий судалж таниулах 
  • Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх,
  • Гадаад хэлний түвшинг нэмэгдүүлэх 
  • Сайн дурын үйл ажиллагаа явуулах


MCB club


Зөвлөх багш: З.Батбаяр

Клубын дарга: Н.Тамир


  • Оюутнуудын шинжлэх ухааны мэдлэгийг хөгжүүлэх
  • Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил эзэмших
  • Оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг хөгжүүлэх
  • Оюутнуудын хувь хүний хөгжлийн ур чадваруудыг хөгжүүлэх
  • Нийгэмд тустай, сайн үйлсийн аян зохион байгуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх


Melody клуб


Зөвлөх багш: Т.Золзаяа

Клубын дарга: Э.Энхжаргал


  • Клубын нөөц бололцоог ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх
  • Төгөлдөр хуур, гитар хөгжмийг анхан болон ахисан түвшинд тоглож сурах
  • Хоолойны дасгал буюу гаммыг хэрхэн унших болон хоолой салгах, хэрхэн зөв дуулах талаар суралцах


Pharmacology club


Зөвлөх багш: Ц.Тамираа

Клубын дарга:


  • Эм судлалын шинжлэх ухааны талаар онолын мэдлэг эзэмших
  • Этүгэн их сургуулийн оюутнуудын дунд олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Дотоодын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд оролцох
  • Мэргэжлийн чиглэлийн сургалт зохион байгуулах болон хамрагдах


Research doctors club


Зөвлөх багш: С.Пагмадулам

Клубын дарга: Д.Мягмардорж


  • Эрүүл, эмгэг физиологийн мэргэжлийн хичээлээр давтлага сургалт зохион байгуулах
  • Эрүүл, эмгэг физиологийн хичээлийн хүрээнд ОЛИМПИАД зохион байгуулах
  • Сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах
  • Судалгааны ажил хийх
  • Төсөл, тэмцээн уралдаанд оролцох
  • Анхны тусламжийн сургалт зохион байгуулах
  • Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг


True doctors club


Зөвлөх багш: Г.Билгүүн

Клубын дарга: З.Нандин-Эрдэнэ


  • Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлээр давтлага, сургалт зохион байгуулах
  • Анагаахын мэргэжилтний хүрээнд олон нийтийг хамарсан тэмцээн (олимпиад, АХА) зохион байгуулах
  • Судалгааны ажил  хийх
  • Оюутны чөлөөт цагийг зөв боловсон үр ашигтай өнгөрөөхөд зориулж хичээлээс бусад тэмцээн, уралдаан (ууланд аялах гэх мэт) зохион байгуулах


Зүрх судлаач клуб


Зөвлөх багш:

Клубын дарга: М.Одбаяр


  • Зүрх судасны эмгэг судлалын талаар онолын мэдлэг эзэмших
  • Этүгэн их сургуулийн оюутнуудын дунд олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Дотоодын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд оролцох
  • Мэргэжлийн чиглэлийн сургалт зохион байгуулах болон хамрагдах


Оточ клуб


Зөвлөх багш: О.Долгорсүрэн

Клубын дарга: Ө.Намхайнямбуу


  • Уламжлалт анагаах ухааны түүх, онолын талаар илүү гүнзгий судалж таниулах, судалгаа шинжилгээний ажил хийх
  • Гадаад хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх
  • Сайн дурын үйл ажиллагаа явуулах
  • Үндэсний соёлыг сурталчилах


Оюунлаг Этүгэн клуб


Зөвлөх багш: У.Цэрэндолгор

Клубын дарга: Г.Халиун


Оюутан залуусын хувь хүний хөгжлийг дэмжих, илтгэл мэтгэлцээн, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, цаашлаад сайн дурын аян зохион байгуулах


Эх барих эмэгтэйчүүдийн клуб


Зөвлөх багш: Н.Нарантуяа

Клубын дарга: Б.Баярчимэг


  • Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний түвшинд бүтэц үйл ажиллагааг судалж эрүүл болон эмгэгийг ялган оношилж хэвших
  • Эмэгтэйчүүдийн оношлогоо шинжилгээг уншиж сурах
  • Эх барихуйн гардан үйлдлийг лавшруулан эзэмших
  • Эмнэлзүйн шатны мэдлэг, ур чадварт суралцах
  • Эмнэлзүйн олимпиад зохион байгуулах, оролцох