ОЮУТАН СОЛИЛЦОО

Этүгэн их сургуулиас оюутан солилцоо хөтөлбөрийн хүрээнд дараах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Этүгэн их сурггулийн суралцагчдыг гадаадын оюутан солилцоо хөтөлбөрт хамруулах, заавар зөвлөгөөгөөр хангах;
  • Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургууль, компани болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдахад мэдээлэл өгөх, зөвлөн туслах, сурталчлах;
  • Оюутанд гадаадын их сургууль, компанид урт, богино хугацааны сургалт, семинар болон ахисан түвшний хөтөлбөрт хамрагдахад зөвлөн чиглүүлэх;
  • Гадаад оюутнуудын зуны сургалт;
  • Богино болон урт хугацааны оюутны дадлагажих хөтөлбөр;
  • Магистр, докторын зэргийн хөтөлбөр;
  • Гадаадын их сургуулиуд болон олон улсын байгууллагаас оюутанд зориулан зохион байгуулагдаж байгаа хурал, сургалт, олимпиад, уралдаан тэмцээн.