ГАДААД ОЮУТНЫ ЭЛСЭЛТ

  • Гадаад оюутны элсэлтийг сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын алба, гадаадын тухайн оронд нь зохион байгуулсан биет төлөөлөгч зохион байгуулна. Элсэлтээр тэнцсэн тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.  
  • Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцагч нь гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан гаргасан загвартай. 
  • Суралцагч нь байгуулсан гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт Сургалтын бодлого зохицуулалтын албанд тушаана.  
  • Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, дүрэм, журамд заасны дагуу суралцагч нь эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцна.  
  • Этүгэн их сургуулийн оюутны дотуур байранд суралцагч орох хүсэлт гаргасан тохиолдолд гэрээ байгуулж Монгол оюутантай адил төлбөртэйгөөр суулгана.

Холбоо барих:

 1. Гадаад харилцааны газар:

 2. Гадаад харилцааны мэргэжилтэн:

 3. Хаяг: Хичээлийн V байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-19

  • Утас:  + 976  7700-3344
  • Факс: + 976   1131-9150
  • E-mail:   info@etugen.edu.mn