Хөтөлбөрийн хороо

Хөтөлбөрийн хороо

 Этүгэн их сургуулийн ректорын 2017 оны 05 дугаар сарын 10-ны 30 тоот тушаалаар Хөтөлбөрийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг томилж байсан ба хичээлийн жил бүрийн эхэнд бүрэлдэхүүнийг шинэчлэн томилдог. Этүгэн их сургуулийн  хөтөлбөрийн хорооны бүтэц, зохион байгуулалт нь дараах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 Хөтөлбөрийн дэд хороо, салбар хороо, ерөнхий хороо гэсэн зохион байгуулалтын нэгжээр ажиллаж, хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах чиглэлээр ерөнхий хороо нь 7 хоног бүрийн баасан гаригт нэгдсэн уулзалт, хурал, хэлэлцүүлэг хийж  удирдлагаар ханган ажилладаг.

 Хөтөлбөрийн ерөнхий хорооноос гарсан сайжруулах санал, чиглэл, шийдвэрийн дагуу бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн дэд, салбар хороо нь 7 хоног бүр үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн хэрхэн хэрэгжсэн талаар сургалтын орц, явц, гарц, үе шатны үнэлгээнд суурилсан тасралтгүй сайжруулалтаа хийж, эргэх холбоотойгоор Хөтөлбөрийн ерөнхий хороонд хэлэлцүүлж, дотооддоо баталгаажуулан, тогтолцоо, үйл явцыг хөгжүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

 Улирал бүрийн төгсгөлд эрдэм шинжилгээ, сургалт, үйл ажиллагаа, хичээлийн хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийж, сургалт, сайн туршлага, сургалтын технологийг нээх, сайжруулах арга хэмжээг хэлэлцэж шийдвэрийн төсөл боловсруулдаг.

 Тухайн хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, сургалт болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэлт гаргаж дараагийн хичээлийн жилийн зорилго, зорилт сургалтын болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, саналыг хэлэлцэж нэгдсэн төслийг боловсруулдаг. Мөн Хөтөлбөрийн ерөнхий хороо нь хэрэгцээ шаардлагад суурилан хөгжлийн чиглэлээр уулзалт, сургалт семинарыг зохион байгуулдаг ба тогтмол хугацаанд хуралддаг.

Хөтөлбөрийн ерөнхий хорооны хурал

Хичээлийн жил

Улирал

Хурлын давтамж

Ажилласан цаг

Шийдвэрийн тоо

2017-2018

I

7

26

73

II

28

80

320

2018-2019

I

14

53

162

II

35

88

246

2019-2020

I

38

168

393

II

14

68

211

2020-2021

I

14

17

78

II

29

84

344

2021-2022

I

12

41

238

II

12

43

386