ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ГАДААД АЙЛЧЛАЛ

   Этүгэн их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, багш, оюутны солилцоо, дадлагажих болон эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,  тэднийг гадаадын их, дээд сургуулийн  сургалт, семинарт хамруулах, өндөр хөгжилтэй орнуудын техник, технологийн дэвшлээс суралцах, туршлага судлах,  олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан, тэмцээн, олимпиад зэрэгт чиглэсэн гадаад томилолт, айлчлалуудыг зохион байгуулж байна.

  Буриад улсын Боловсролын яамны нэгдүгээр орлогч сайд Н.Ю Сандакова тэргүүтэй Буриадын их сургуулийн ректор А.В Дамдинов, Дорнод сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн ректор И.Г Сизов бүхий төлөөлөгчид Этүгэн их сургуульд айлчлав.  2023 он, 5 сар. 

  Буриад улсын их сургуулиуд Этүгэн их сургуультай  сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлэхээр тохиров. 

  Этүгэн их сургуулийн ректор, профессор Б.Батсэрээдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шиньяны их сургуульд зочилж, хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг  зурав. 

  Этүгэн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Н.Идэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шиньяны Багшийн их сургуульд зочилж, хоёр их сургуулийн боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш,оюутны солилцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцэж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан, Этүгэн их сургуултьд элсэн суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.

  БНХАУ-ын Жэнжоугийн цахилгаан эрчим хүчний коллежтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Тус коллежид Этүгэн их сургуулийн багш бэлтгэх төв байгуулахаар боллоо. 2023 он, 4 сар. 

  2022-2023 оны хичээлийн жилд Этүгэн их сургуульд элсэн суралцаж байгаа  хятад оюутнуудтай уулзлаа. 2023 он, 4 сар

  Этүгэн их сургуулийн төлөөлөгчид Хонг Конкийн Сити их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд  зочилж, эрчимтэй хөгжиж байгаа орчин үеийн залуу их сургуулиудын туршлага судлав. 2023 он, 4 сар.

  Зочид буудал, соёл амралтын хүрээлэн, аялал жуулчлалын менежментийн оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийж байна. 2023 он, 3 сар.