ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ТӨСӨЛ (ЭТҮГЭН САН)

  Эрдэм шинжилгээний ажлын хүрээ, чиглэлийг өргөтгөж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр багш, суралцагчийн судалгааны төсөл, инновацийн бүтээлийг сонгон шалгаруулж, сургуулиас санхүүжүүлж хэрэгжүүлдэг. Судалгааны  төсөлт ажлын сэдвийг нээлттэй зарлаж судлаачдыг сонгон шалгаруулж байна.  Төслийн хүрээнд 161 багш, суралцагч, судлаачид ажиллаж байгаагаас 27 гэрээт судлаач, зочин багш, профессор байна.

2020-2021 он

  1. Улаанбаатар хотын 5, 12 настай хүүхдийн амны өвчлөлийн төлөв;
  2. Хиймэл оюун ухааныг анагаахын салбарт хэрэглэх нь;
  3. Оюутны бие бялдар, сэтгэл зүйн хөгжлийн өнөөгийн байдал;
  4. Төрийн бус өмчит их сургуулиудын байгууллагын соёлын харьцуулсан судалгаа;
  5. Сувилахуйн түүхийн программ боловсруулах;
  6. Цахилгаан сүлжээний автомат төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны судалгаа, загварчлал;
  7. Оюутнуудын дундах морфогенетикийн судалгаа;
  8. Монгол оюутан залуусын оюун ухааны чадавхын судалгаа;

2021-2022 он

  1. Антибиотикт тэсвэртэй нянгийн эсрэг нанотехнологийн судалгаа;
  2. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг зарим эмийн ургамлын эд эсийн өсгөвөр болон фитохими, молекул биологийн судалгаа;
  3. Махнаас илэрсэн s.aureus-ийн хоруу чанар болон генотипын судалгаа;
  4. Барагшуны найрлага дахь зарим биологийн идэвхт нэгдлийн хими шинж ба тэдгээрийн биохимийн ач холбогдол;
  5. Оюутны суралцахуйн хэв маягийг тодорхойлсноор сурах үр дүнд гарах өөрчлөлт;
  6. Ясны сийрэгжилт өвчний уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээ болон шимт яснаас шөл болон тос гарган авах төсөл;
  7. Элэг хамгаалах бэлдмэл;
  8. Цахим сургалтанд суурилсан суурь ур чадварыг дэмжих виртуаль төв;
  9. Эмийн ургамлын тарималжуулах төсөл;
  10. Эрүүл мэндийн мэргэжлийн суурь хичээлүүдийн сургалтын чанарыг дэмжих;