Этүгэний тэтгэлэг, хөнгөлөлт

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ
1.1. Авъяасыг тэтгэнэ.
  Элсэлтийн ерөнхий шалгалтын жагсаалтанд мэргэжлийн бүлэгтээ Улаанбаатар хот болон аймагтаа тэргүүлэгчдэд тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
а. Тухайн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
1-5 байрт жагссан, эсвэл 760-800 оноо авсан бол* 100%
6-10 байрт жагссан, эсвэл 720-759 оноо авсан бол 50%
11-15 байрт жагссан, эсвэл 700-719 оноо авсан бол 25%
16-20 байрт жагссан, эсвэл 650-699 оноо авсан бол 15%
б.* 100% тэтгэлэг хүртэгсэд 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан бол төгсөтлөө 100% тэтгэлэгтэй суралцана.

1.2 Олимпиадын амжилтыг тэтгэнэ.
 Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
1 байр** 100% Олон улс, улсын олимпиадад гаргасан амжилтаас хамаарч тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр** 70%
6-10 байр 50%
11-15 байр 30%
**Олимпиадад 1-5 байр эзлэгсэд голч дүн 3.2-оос дээш суралцвал тэтгэлгийг суралцан төгстөл нь үргэлжлүүлэн олгоно. байр
1 байр 50% Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиад, Этүгэн их сургуулийн уламжлалт олимпиад, сорилгод үзүүлсэн амжилтаас хамаарч эхний жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр 30%
6-10 байр 20%
11-15 байр 20%
  Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан суралцаж болно. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)

1.4. Сувилагчийн мэргэжлээр суралцагчийг тэтгэнэ.
 Монгол Улсын Засгийн Газрын 70 дугаар тогтоолын дагуу тусгай хэрэгцээт мэргэжилтэнг бэлтгэх зорилгоор сувилагч мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын голч дүн 2.5-3.0 бол 70%, 3.0-аас дээш бол 100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

1.5. Захиалгат мэргэжилтэнг дэмжинэ.
 Мэргэжилтэн дутмаг газарт орон нутаг, байгууллагын захиалгатай суралцагчийг хяналтын тоонд багтаан элсүүлж болно.

1.6. 30-аас дээш насны суралцагчид боломж олгоно.
 Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр элсэх, тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэнийг ЭЕШ-гүй элсүүлнэ.
 Элсэгчийн дээрх хөнгөлөлт давхардсан тохиолдолд элсэгч аль нэгийг нь сонгоно.