2025 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрөөр багш бэлтгэж буй төрийн болон хувийн хэвшлийн 19 их сургуулийн багш нарт зориулсан сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго нь сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал, хэрэгжилтийн онцлог, сургалтын арга зүйн шинэ чиг хандлагыг таниулж, их сургуулийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байв.
Энэхүү сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 57 багш хамрагдаж, хөтөлбөрийн төлөвлөлт, суралцагчийн хөгжилд суурилсан үнэлгээ, орчин үеийн багшийн ур чадварын талаар харилцан ярилцаж, туршлага солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.
Сургалтыг Этүгэн их сургууль, МУБИС-Багшийн сургууль, Отгонтэнгэр их сургууль хамтран зохион байгуулж, сургалтын орчныг бүрдүүлэн, чадавх нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр орууллаа.