Айлчлалын зорилго: Этүгэн их сургуулийг танилцуулах, ОХУ-ын Эрхүү муж, Буриад улсын Улаан-Үдэ хотын их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, тэдгээрийн материаллаг бааз, техник, технологитой танилцах, хамтын ажиллагааны гэрээ, төлөвлөгөө байгуулах, хамтарсан хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай, багш, оюутан солилцоо, зочин багш урих, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл дээр хамтран ажиллах боломж хайх, туршлага судлах зэргээр гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдлээ
НЭГ. ЭРХҮҮ ХОТЫН БАЙГАЛИЙН ИХ СУРГУУЛЬ (БИС).
Байгалийн их сургуулийн урилгаар Этүгэн их сургуулийн төлөөлөгчид тус их сургууль байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээ (2025.10.07-08)-нд оролцлоо. Ойн арга хэмжээнд Монгол улсаас Этүгэн их сургууль, Улаанбаатар эрдэм сургуулийн төлөөлөл, Байгалийн их сургуулийн төгсөгчид 20 гаруй хүмүүс оролцов.
БИС-ийн баярын нэгдсэн арга хэмжээ Эрхүү хотын театрт зохион байгуулагдаж, Этүгэн их сургуулийн мэндчилгээ, дурсгалын зүйлийг гардуулав.
Монгол улс Байгалийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор, олон жил ректороор ажилласан Хүндэт ректор, д.э.н, профессор Михаил Алексеевич Винокуров, Гавьяат профессор, д.э.н Виктор Иванович Самаруха нарын 10 гаруй эрдэмтэн багш Монгол улсын төрийн одон медалиар шагнагдав.
Биднийг БИС-ийн ректор, профессор О.П Грибунов, Хүндэт ректор, профессор М.А Винокуров, профессор В.И Самаруха нар тус тусдаа хүлээн авч уулзсан бөгөөд хоер их сургууль, тэнхим, багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээ судалгаа хамтран хийх зэрэг олон асуудлаар санал солилцов.
Этүгэн их сургууль болон БИС хоорондын хамтын ажиллагааны 2026-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ЭЗМТэнхимтэй хамтран боловсруулсаныг ойрын хугацаанд хоёр тал хэлэлцэж батлахаар тохиролцов.
ХОЁР. ЭРХҮҮ АНАГААХ УХААНЫ ИХ СУРУУЛЬ
2025.10.08-ны өдөр Эрхүүгийн анагаах ухааны их сургуульд зочилж, АУИС-ийн ректор А.В Щербатых, сургалт эрхэлсэн проректор Л.Ю Хамнуева, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор С.И Малов, эмчилгээ эрхэлсэн проректор А.Н Калягин, гадаад харилцаа эрхэлсэн проректор Т.С Крупская, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Н Кукушкина, сувилахуйн боловсролын институтын захирал Т.В Серова, нийгмийн ажил хариуцсан мэргэжилтэн А.И Теплякова нар хүлээн авч уулзалт, хэлэлцээр хийж, хоёр их сургуулийн хөгжил, хандлагыг харилцан мэдээлж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Этүгэн их сургуулийн Эрүүл мэндийн сургууль ба ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургууль хооронд 2026-2027 онд боловсрол, анагаах болон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж уулзалт, хэлэлцээрийн үед гарсан саналуудыг тусган редакторлаж батлагаажуулахаар харилцан тохиролцов.
ГУРАВ. ДОРЖИ БАНЗАРОВЫН НЭРЭМЖИТ БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Тус их сургуулийн ректор А.В Дамдинов, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор В.В Номогоева, монголын хамтын ажиллагаа хариуцсан ректорын зөвлөх Галданова Ариуна, анагаахын сургуулийн захирал Т.Е Спасова, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Н.Ю Банзаракцаева, ахлах мэргэжилтэн Давыд Мөнгөншагай, менежментийн тэнхимийн эрхлэгч И.О Нагаслаева, эдийн засгийн онол, төрийн болон орон нутгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч А.А Дугарова нартай уулзалт хийж, хоёр их сургуулийн хөгжил, хандлагыг харилцан мэдээлж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Уулзалтын үеэр Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль ба Этүгэн их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ 5 жилийн хугацаатай байгуулав.
Анагаах ухааны болон уламжлалт анагаах ухааны сургуулиудтай хамтран ажиллах тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиров.
Эдийн засаг, менежментийн тэнхим, тус их сургуулийн эдийн засаг, эрх зүйн бүрэлдэхүүн сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх болсон.
2025.11.28-нд зохион байгуулагдах“Наука и практики традиционной медицины” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн онлайн хуралд урьсан.
ДӨРӨВ. ДОРНОД СИБИРИЙН УДИРДЛАГА, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Этүгэн их сургуулийн төлөөлөгчдийг тус мх сургуулийн ректор И.Г Сизов, нийгэм, хүмүүжлийн ажил хариуцсан проректор А.Т Бубеев, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Б.В Шомбуева, компьютерийн шинжлэх ухаан, технологийн факультетын декан Н.Б Хантахаева, хүнсний инженер, биотехнологийн институтын захирал А.В Щекотова, эдийн засаг, удирдлагын факультетын декан Л.Р Слепнева нар хүлээн авч уулзан хоёр их сургуулийн хөгжил, хандлагыг харилцан мэдээлж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Эрхүү муж, Буриад улсын Улаан-Үд хотын зарим их сургуулиудад Этүгэн их сургууль болон бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийг сурталчлах, их сургуулиудын материаллаг баазтай танилцах, хамтарсан хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай, багш, оюутан солилцоо, зочин багш урих, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл дээр хамтран ажиллах боломж, эрдэм шинжилгээний лабораторит хамтарсан судалгаа хийх, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, багш нарын мэргэжил дээшлүүлэх, оюутны дадлага, оюутны спорт, урлагийн хамтлаг харилцан солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн нэг зорилгод хүрсэнийг онцлон тэмдэглэж байна.