“IRVESUUD BASKETBALL PARTY" 4 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Этүгэн их сургуулийн “Этүгэн Ирвэсүүд” клуб “Irvesuud Basketball Party” 3х3 сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн эвентэд "Этүгэн Ирвэсүүд" клубийн өсвөрийн шигшээ 6 баг, оюутны 2 баг, дотуур байрны оюутнуудын 3 баг, Этүгэн их сургуулийн оюутнуудын 6 баг, ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын 16 баг, нийт 33 баг оролцсон юм.

Тоглолтод “2 эрэгтэй + 1 эмэгтэй” гэсэн холимог бүрэлдэхүүнтэйгээр багууд оролцож, баг бүр 3–4 тоглолт хийж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мөн  оролцогчид DJ хөгжмийн хэмнэлд “Этүгэн Ирвэсүүд” клубийн шигшээ багийн тамирчдын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж, Open Mic буюу чөлөөт микрофонд идэвхтэй оролцож өөрсдийн авьяас чадвараа нээн, дурсамж дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

“Irvesuud Basketball Party” нь “Баасан гарагийг бааранд биш зааланд” уриатайгаар сагсан бөмбөг сонирхогч оюутан, залуусын чөлөөт цагийг зөв боловсон, эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн тэдний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа юм.

 
 
BaskParty26 1
BaskParty26 2
BaskParty26 3
BaskParty26 4
BaskParty26 5
BaskParty26 6
BaskParty26 7
BaskParty26 8
BaskParty26 9
BaskParty26 10
BaskParty26 11
BaskParty26 12
BaskParty26 13
BaskParty26 14
BaskParty26 15
BaskParty26 16
BaskParty26 17
BaskParty26 18
BaskParty26 19
BaskParty26 20
BaskParty26 21
BaskParty26 22
BaskParty26 23
BaskParty26 24
BaskParty26 25
BaskParty26 26
BaskParty26 27
BaskParty26 28
BaskParty26 29
BaskParty26 30
BaskParty26 31
BaskParty26 32
BaskParty26 33
BaskParty26 34
BaskParty26 35
BaskParty26 36
BaskParty26 37
BaskParty26 38
1/38