Этүгэн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл болох "Алгоритм түүнийг зохиох аргазүй" шинэ номын нээлт 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр боллоо.
Энэхүү үнэ цэнтэй бүтээлийг доктор, профессор (Ph.D), Этүгэн их сургуулийн программ хангамж мэргэжлийн зөвлөх профессор, доктор Ю.Намсрай, Этүгэн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн захирал, дэд профессор Л.Нямхүү, Этүгэн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, докторант Б.Оргилмаа нар хамтран туурвиж, уншигч олон болон оюутан залуустаа өргөн барьж байна.
Эрдэмтэн багш нарын маань зүрх сэтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн энэхүү бүтээл нь Этүгэн их сургуулийн төдийгүй Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт, тэр дундаа мэдээлэл технологийн аргазүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлоход таатай байна.
Эрхэм багш нарынхаа эрдэм шинжилгээний бүтээлээр Этүгэн их сургуулийн хамт олон бахархаж байна. Эрдэмтэн, багш нарынхаа оюуны их үйлсэд нь өндөр амжилт хүсэж, халуун баяр хүргэе!
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)